Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Уран гулгагч Загитова өнгөрсөн жил сая ам.долларын орлоготой байжээ

Олимпийн аварга, Оросын уран гулгагч Алина Загитова өнгөрсөн 2019 онд 1,1 сая ам.доллар олсон хэмээн Forbes мэдээллээ.
Энэ жил 18 настай уран гулгагч Загитова өнгөрсөн 2019 онд Францын Гран-прид хоёрдугаар, Японы Гран-прид гуравдугаар байр, олон улсын тэмцээнд зургадугаар байр эзэлсэн бөгөөд эдгээр байрны шагнал нь 25 мянган ам.доллар болох ажээ. Мөн Загитова нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит цалин авдаг бөгөөд энэ нь ойролцоогоор 52 мянган ам.доллар болж байгаа юм.
Үүнээс гадна Олимпийн аварга уран гулгалтын янз бүрийн шоунд уригдаж оролцдог нь орлогын бас нэг эх үүсвэр юм. 2019 оны тухайд Загитова Татьяна Навкагийн зохион байгуулдаг шоуны "Спящая красавица. Легенда двух королевств" тоглолтод гол дүрд тоглосон. Энэ шоуны 22 тоглолтын нийт орлого нь 8,06 сая рубль болсон байна. Мөн Европ, Азийн орнуудад зохиогдсон шоунд хэд хэдэн удаа оролцжээ. Зөвхөн Японд зохиогдсон шоунаас Загитова гаралт болгон дээрээ 10 мянган ам.доллар авчээ. 2019-2020 оны өвлийн турш Загитова нийтдээ 20 ба түүнээс дээш шоунд оролцож, хамгийн эрэлттэй уран гулгагчийн нэг болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com