Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Арабууд анхны сансрын хөлгөө өнөөдөр Ангараг гараг руу нисгэнэ

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) өнөөдөр сансрын хөлгөө Ангараг гараг руу анх удаа нисгэхээр бэлдэж байна. Ингэснээр тус улс Арабын орнуудаас хамийн түрүүнд гараг хоорондын хөлөг сансрын уудамд илгээсэн улс болох юм. SUV автомашины хэмжээтэй хөлгийг “Hope” гэж нэрлэж байгаа бөгөөд долоон сарын дараа Ангараг гарагт хүрэх ажээ. Хүрсэн хойноо хөлөг Ангарагийн тойрог замд байрлаж, тус гарагийн атмосферийг нарийвчлан судлах юм. Үр дүнд нь Ангараг гарагийн уур амьсгалын нэг бүтэн жилийн зураглалыг гаргах ажээ. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд анхны ийм судалгаа болох юм. АНЭУ-ын хөлөг Улаанбаатарын цагаар маргааш өглөө үүрээр Япон улсын Тэнагашима Сансар Судлалын Төвөөс хөөрөх ажээ. Энэ сард “Hope”-оос гадна хоёр сансрын хөлөг Ангараг гараг руу нисэх гэж байна. Ангарагт газардах дараагийн станцаа NASA долдугаар сарын 30-нд хөөргөх бол Хятад улс энэ сард багтаан мөн өөрийн газардагчийг тойрог замд ажиллах станцын хамт хөөргөхөөр болжээ. Олон хөлөг бараг зэрэг хөөрөх болсон шалтгаан нь Ангараг гарагийн тойрог зам дэлхийн тойрог замтай ойртох цаг үе таарч байгаатай холбоотой. Хэрвээ энэ боломжийг алдвал 2022 онд тохиох дараагийн боломжийг хүлээх хэрэгтэй болно. Эмиратын хөлөг амжилттай хөөрвөл 2021 оны хоёрдугаар сард Ангарагийн тойрог замд хүрч, хоёр жилийн турш ажиллана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com