Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
"Дэлхийн хүн" болох 11 шинж

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээр та бид дэлхий даяар бядан явж, газар үзэж нүд тайлах болсон. Өнөөдөр чухам монгол хүн очиж үзээгүй улс орон манай гараг дэлхий дээр бараг байхгүй. Тэр бүү хэл зарим нь улс орон дамжин явж худалдаа наймаа хийдэг, ажил алба эрхэлдэг болоод байгаа. 

 

Өнөөдөр олон нийтийн сүлжээнд нэг энгийн атлаа тун нарийн асуулт байдаг нь “Таны амьдардаг улс орон, хот” гэсэн асуулт. Чухам энэ асуулт ямар учиртайг хүмүүс тэр бүр мэддэггүй ч юм уу, хариулахгүй, эсвэл ганц үгээр хариулсан байх нь бий. Эсвэл дэлхий дахины дуртай цэгээ тавиад, “дэлхийгээр тэнүүчлэгч” гэж тоглоом шоглоом болгох нь ч бий. Гэхдээ өнөөдөр дэлхий дахин улам даяарчлагдаж нэг улс орон, хотод байнга амьдардаг атлаа, өөр улс орон, хотод ажилладаг, өөр бас нэг газарт байнга зорчиж очдогоос ийн хариулсан ч байж болох. Чухамдаа энэ нь “дэлхийн хүн” буюу дэлхий даяар алдаршиж нэрд гарсан хүн гэдгийг илэрхийлээд байгаа юм биш харин манай гаригийн хаана ч байж болох даяарчлагдсан хүн болохыг хэлж байгаа нь тэр.


Ийн “дэлхийн хүн” болсныг ямар шинжүүдээр тодорхойлох вэ. Өөрийгөө олон улс оронд очсон төдийгөөр зүгээр л хаа сайгүй явдаг “дэлхийн хүн” гэж нэрлэж болох уу. Тэгвэл “дэлхийн хүн” байх 11 ийм шинж байдаг байна.

 

1. Юуны түрүүнд энд тэндэхийн цаасан анкет судалгаа, олон нийтийн сүлжээ зэрэгт ганц нэг үгээр хариулахгүй байх хэрэгтэй.

2. Та онгоцоор нисэхийн өмнө асуулт бөглөхөд наад зах нь 10-аад орны нисэх буудалд зорчсон, тэр бүү хэл эдгээр нисэх буудлуудынхаа зарим ажилтнуудтай танил болсон байх хэрэгтэй.

3. Нисэх онгоц, хот, улс хоорондын тээврийн хэрэгслийн нислэгийн хуваарь, агаарын тээврийн компаниудын үйлчилгээний чанар, хамгийн таатай суудал зэргийг мэддэг байх ёстой.

4. Нислэгийн тасалбар зардаг өөрийн гэсэн “танил” сайн агентлагтай, тэндхийн ажилтнууд нь өөрийг тань мэддэг, өөрийн түнш хэмээн үйлчилдэг байх ёстой. Та тэдэнд байнга орлого оруулдаг учраас тэд ч танд хүндэтгэлтэй ханддаг байна гэсэн үг.
5. Та нислэгийн үед тээврийн ямар ч хэрэгслээр зорчсон замд өгдөг хоолыг нь өөр бусад агаарын тээврийн компани, тээврийн дор хаяж 10 компанийнхтай харьцуулж чаддаг байх хэрэгтэй.

6. Та аялалд гаралгүй сайндаа л гурваас дөрвөн долоо хоноод, түүнээс ч өмнө дараагийнхаа аялалд гардаг уу.

7. Та дор хаяж 10 хот, сууринд өөрийн гэсэн очдог зоогийн газар, кафетай байна гэсэн үг. Энэ бол нэг удаа томоохон баяр ёслолд оролцсон, арга хэмжээнд зочилсон газар биш, өдөр оройн хоол идсэн, ажил хэрэгч яриа өрнүүлдэг газрыг хэлж байгаа хэрэг.

8. Та унаж очсон машинаа өөрийн ажил хэрэг явуулах газрын ойролцоо ямар гараж, зогсоолд тавихаа мэддэг байх нь олон газар зорчиж, тэр газар нэг бус удаа очиж ажил хэрэг явуулж байсны илэрхийлэл.

9. Таны халаасанд банкны олон улсын карт, ядахнаа гурваас дөрвөн орны төлбөрийн карт байж, хаана мөнгөө солиулах, яаж хамгийн хурдан төлбөр тооцоо хийхээ мэддэг байх ёстой

10. Аль ч улс оронд танд бэрхшээл тохиолдоход туслах татварын түнш, хуульч, найз нөхөд байдаг уу.

11. Өөрийн зорчдог, байнга очдог улс орныхоо нийгмийн дэг журам хүмүүсийн хандлага, олны дунд биеэ эхэрхэн авч явах ёстойг сайн мэддэг байх ёстой. Нэг үгээр хэлбэл та яг л тэндхийн иргэн шиг байж чадах уу.

 

“Дэлхийн хүн” гэдэг иргэншил байна аа

1954 онд Гарри Дэвис гэгч WSA буюу Дэлхийн иргэний бүх дэлхийн Засгийн газар гэдэг байгууллага байгуулжээ. АНУ-ын Вашингтонд байрладаг энэ байгууллага хүссэн хүнд ийм паспорт иргэншил олгодог байна. Ийм үнэмлэх 45-300 ам.долларын үнэтэй. Тус байгууллагын албан ёсны сайт нь worldservice.org-д ийм иргэншил авах хүсэлтээ бичиж болно гэнэ.
Харамсалтай нь “Дэлхийн иргэний” паспортыг манай гаргийн олонхи орон хүлээн зөвшөөрдөггүй. 2014 оны байдлаар Буркина-Фасо, Замби, Мавритан, Танзани, Того болон Эквадор улсууд л хүлээн зөвшөөрдөг байжээ. Бусад орнуудын хувьд энэ баримт бичиг ямар ч хууль зүйн эрхгүй, зүгээр л цаас гэсэн үг. Гэсэн атлаа өнөөдөр “дэлхийн иргэн”-ий тоо 500 мянгаас нэг сая хүртэл тоологдож байна. Энэ байгууллага өөрийгөө дэлхийн иргэдийг дэлхий даяар чөлөөтэй зорчуулах зорилготой гэдэг байна.

 

Эх сурвалж: АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com