Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Таны хамаг эрч хүч, шим шүүсийг сорох хортой ЗУРХАЙН 4 ОРД

Та өөрийн орчин тойрондоо хортой нөлөөтэй хүн мэдэрч байсан уу?  Хэрвээ танд ийм мэдрэмж төрж байсан бол таны таньдаг хэн нэгэн таны бие сэтгэлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа бололтой. 

Хилэнц

Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд тэд бусдыг золиослож магадгүй юм. Тэд хүнийг хуурах, мэхлэх зэрэг үйлдэл гаргах ба үүнийгээ нууцаар хийх нь цөөнгүй. Хилэнц бол хүнийг хууран мэхэлж, өөрийнхөө хүссэн зүйлийг хийлгэх зальтай хүмүүс учир тэдэнтэй харьцахдаа болгоомжтой байгаарай. Тэд таны өөдөөс харж инээд алдан сайхан хүн мэт байх боловч араар тань юу ч хийж магадгүй. Хэрвээ та хэн нэгний туслах, дагалдан мэт үүрэгтэй хүн бол хилэнцийн дагуул байхаас аль болох татгалзаарай.

Хонь

Тэд үргэлж хамгийн тэргүүний, нэг номер байх гэдэг учир орчин тойрныхондоо өөрийгөө шилдэг нь гэж харуулах дуртай. Үүний тулд тэд өрсөлдөгчийнхөө амжилтыг санаатайгаар “доош хийх” нь тохиолдоно. Хэрвээ та түүнээс юугаар ч дутуугүй гэдгээ батлах гэвэл та өөрөө л энэ тэмцлээс хохирч үлдэх байх. Тийм учраас тэдэнтэй сөргөлдөх хэрэггүй, өөрийнхөө замаар л замнасан нь дээр юм.

Охин

Тэд бүх л зүйлийг төгс төгөлдөр байхыг шаардах ч харин өөртөө ийм шаардлага тавина гэж үгүй. Тэдэнд ямар нэг зүйл таалагдахгүй бол таныг зүгээр орхихгүй өөрийнхөө хүссэн хэмжээнд байлгах гэж зүтгэж эхэлнэ. Тэд юм ямар байх ёстойг үргэлж мэдэж байх боловч юм өөрөөр явах зэргийг хүлээж авч чаддаггүй хүмүүс юм.

Нум 

Тэд нилээд эелдэг, элдэв зан багатай хүмүүс боловч зан ааш нь тааруу үедээ бусдад ихээхэн гай болж магадгүй хүмүүс юм. Тэд ийм үедээ маш шаардлагатай хүн болж захирч зандрах, зөрүүд зан гаргах нь элбэг. Тэр үед нь бусад хүмүүс түүнд тааруулж харьцаж байх ёстой гэж ойлгоно. Аз болоход тэд ийм байдлаас хурдан гарч урьдын сайхан эелдэг хүн болж хувирдаг билээ. Гэхдээ л хэсэг хугацаанд ийм байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com