Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Б.Цагаанбаатар Азийн триатлоны холбооны Техникийн хороог удирдана

Азийн триатлоны холбоо /ASTC/-ны ерөнхийлөгчийн тушаалаар Монгол Улсын иргэн Б.Цагаанбаатарыг Техникийн хорооны дарга, ASTC-гийн Удирдах зөвлөлийн гишүүнээр дөрвөн жилийн хугацаатай томилжээ. Азийн триатлоны холбооны конгресс БНСУ-ын Гёнжүд хуралдаж, манай улсын төлөөлөл Б.Цагаанбаатар тус холбооны Техникийн хорооны гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон байна. Техникийн хорооны гишүүдийн хурлаар Б.Цагаанбаатарыг тус хорооны даргаар томилуулах саналыг гаргаснаар ийнхүү тус хороог тэргүүлэхээр болжээ. Азийн триатлоны холбооны Техникийн хороо нь шар тивд болох триатлон, дуатлон, акуатлоны тэмцээний явцад техникийн дүрмийг хэрэгжүүлж, тэмцээний хуваарийг баталж, шүүгчдийн томилгоог хариуцаж ажилладаг байна.


Б.Цагаанбаатар нь 2009 оноос триатлоны олон улсын шүүгч болж, 2012 онд олон улсын II зэрэг биелүүлсэн. 2013 оны ДАШТ (Лондон), 2014, 2018 оны Азийн наадам, 2010, 2014 оны Азийн элсний спортын наадамд тус тус шүүгчээр ажилласан юм. Азийн цомын тэмцээнд таван удаа ерөнхий шүүгчээр, хоёр удаа ерөнхий шүүгчийн орлогчоор томилогдон ажилласан туршлагатай билээ. Тэрбээр Монголын триатлоны холбоог 2004 онд үүсгэн байгуулж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь өнөөг хүртэл ажиллаж байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
10 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com