Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Зураач Ж.Мөнхжаргалын бүтээл Тайваньд дэд байрт шалгарлаа

Зураач Ж.Мөнхжаргалын “Сар дэлхийг зүүдэлж хоносон шөнө” бүтээл 24 дэх удаагийн Тайжун хотын Да дун урлагийн үзэсгэлэнд хоёрдугаар байрт орж, Монгол улсын бүтээл анх удаа шагналт байранд шалгарлаа. Зохион байгуулагч талын зүгээс өгч буй шагналын хэмжээ 2600 ам.доллар бөгөөд түүнийг Тайваньд хүрэлцэн очиж шагналаа гардан авахыг албан ёсоор урилаа. Зураач Ж.Мөнхжаргал Монгол улсын СУИС төгссөн, бүтээл нь гол төлөв домог, түүх, шашин, байгаль орчноор дамжуулж хүн, байгалийн харилцан шүтэлцээг илэрхийлдэг. Зураач өмнө нь олон улсын үзэсгэлэнд уригдаж орж байсан туршлагатай, энэ удаа түүнийг Монголын Урлагийн зөвлөлөөс санал болгож оролцуулсан. Да дун урлагийн үзэсгэлэнгийн шүүгчдийн зөвлөлөөс Ж.Мөнхжаргалын усан будгийн зургийн арга техник гайхалтай өндөр хөгжсөн, агуулгын хувьд нэн онцгой, уламжлалт зураг, шашны бэлгэдэл зэргийг уран төгс илэрхийлж чадсан гэж дүгнэжээ.

Тайваниас Монголд суугаа дэд төлөөлөгч Жой Янь хэлсэн үгэндээ “Монгол улсын асар баялаг соёлын өв дурсгал, уламжлалт нүүдлийн соёл иргэншил болон зан заншил нь монголчуудын бүтээлийг нэн өвөрмөцөөр илтгэх суурь болдог гэлтэй, энэ жил Монгол улсаас хоёр дахь жилдээ оролцож байгаа хэдий ч эхний гурван байрын нэгийг эзэлнэ гэдэг үнэхээр бахархалтай явдал юм. Төлөөлөгчийн газрын зүгээс ч Монголын уран бүтээлч анд нөхдөдөө тэмцээнд амжилттай оролцон Тайванийн төдийгүй дэлхийн олон орны хүмүүст Монгол уран бүтээлчийн чанар чансаа, өнгө төрхийг батлан харуулсанд талархал илэрхийлье” гэжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com