Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифиг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид Шарифи болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд НҮБ-ын Хүн амын сангийн шинээр томилогдсон Тэргүүн Др.Халид Шарифи болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэн ажлын амжилт хүсэж, Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сантай хамтран улс орныг дэмжих 7 дах хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламжинд хамтран ажилладаг гол түншлэгч байгууллага нь тус байгууллага болохыг онцлон дурьдаж, тус байгууллага Ковид-19 цар тахлын хүнд үед ихээхэн дэмжлэн үзүүлэн ажилласанд талархал илэрхийлээд, тус байгууллагатай олон төслийг хамтран хэрэгжүүлж байгааг дурьдан тухайлбал эх нярайн тусламжинд зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх төслийг 2007 оноос эхлэн НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлж байгаад нэн талархалтай байгаагаа цохон тэмдэглэв.                        

НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Др.Халид ШарифиЭрүүл мэндийн сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэн, Ковид-19 цар тахлыг Монгол Улсын эрүүл мэндийн салбар эх нярайн нас баралт багатай амжилттай зохион байгуулалт сайтай даван туулж, ажилласанд онцлон баяр хүргээд, Ховд, Баян-Өлгий, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл зэрэг зарим аймгийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдэд түүнийг энэ онд томилогдон ирээд ажиллахад Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ын зорилтын хэрэгжилт түүн дотрооэх нярайн нас баралтыг үзүүлэлтүүд зарим аймагт аль хэдийн 2030 оны зорилтод хүрсэн байгааг дурьдаж үндэсний хэмжээнд энэ зорилтод хүрэх боломж ойрхон байгааг дурьдаж НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтууд, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг хэрэгжүүлж, тавьсан зорилтуудад хүрэхэд хэрхэн хамтарч ажиллаж болох талаар саналаа танилцуулав. Тэрбээр, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын ХАС-ын хамтарсан дараагийн шинэ төслийг эхлүүлэхэд 2 тал бэлэн болсныг дурьдаад 2030 он гэхэд дэлхийн Тогтвортой Хөгжлийн Зорилтууд болон Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн тооцооллыг Үндэсний Статискийн Газартай хамтран судалгаа хийж байгаа бөгөөд үр дүнг Эрүүл мэндийн яамболон Сангийн яаманд мэдээлэх болсноо онцлов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран эх хүүхдийн эрүүл мэнд, анхан шатны түвшний бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, жендерийн эрх тэгш байдал зэрэгт илүү түлхүү хамтран ажиллах гэж байгаад нэн талархалтай байгаагаа тэмдэглэн хэлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com