Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ЭМЯ: Японы ард түмний тусламжаар түргэний 8 автомашин гардууллаа

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт Хөгжлийн төлөвлөлтийн техникийн хамтын ажиллагааны хүрээнд Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-ийн коронавируст халдвар КОВИД-19-ыг эмчлэх, урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд 8 ширхэг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг Эрүүл мэндийн яамны харьяа Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д зохион байгуулав. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Кобаяши Хироюки, ЖАЙКА- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи болон бусад албаны төлөөлөл оролцов.


Тус арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Төслийн бус буцалтгүй тусламж болон Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан удаа дараа үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсээр ирснийг онцлон тэмдэглэв. Энэ удаагийн техникийн хамтын ажиллагааны төслөөр олгож буй техник тоног төхөөрөмж хэрэгслүүдийг олон улсын тээвэр ложистикийн нөхцөл байдал хүндэрсэн хэцүү үед амжилттай хүлээлгэн өгсөнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Япон Улсын Засгийн газар болон японы ард түмэнд гүн талархлаа илэрхийлэв.


Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кобаяши Хироюки хэлэхдээ энэхүү техникийн хамтын ажиллагааны хүрээнд олгож буй техник, тоног төхөөрөмж хэрэгслүүд нь Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Мөн цаашид Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үргэлжлүүлэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.


ЖАЙКА- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Танака Шиничи тус арга хэмжээний үеэр тус төслийн хүрээнд олгосон түргэн тусламжийн машин, тоног төхөөрөмж хэрэгслүүд нь Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-ийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад томоохон дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэн цар тахлын хүнд хэцүү үед харамгүй сэтгэлээр ажилласан нийт эмч, эмнэлгийн ажилчдад талархал илэрхийллээ.


Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com