Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын тоног төхөөрөмж гардууллаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.  “Эрүүл мэндийг дэмжих төвийн” нээлтэд оролцлоо. Эрүүл мэндийг дэмжих төв үйл ажиллагаа явуулж эхэлснээр, эрт илрүүлэг үзлэг шинжилгээг нэг дороос чирэгдэлгүй шуурхай өгөх боломж бүрдэж байна.
Мөн Эрүүл мэндийн яамны санхүүжилт бүхий 2.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий мэс заслын тоног төхөөрөмж, автомашиныг тус эмнэлгийн удирдлагад гардуулан өгөв.
Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүн амын нас, эрсдэлд суурилсан халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо 5 дугаар сарын 1-нээс эхлэн зохион байгуулж буй эрт илрүүлгийн үзлэг оношилгоо шинжилгээнд 3421 хүн хамрагдсан байна. Эрт илрүүлгийн үзлэгээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг зонхилон илэрч байна. Эрт илрүүлэгд хамрагдсан иргэдээс 4 иргэн хавдраар оношлогдож, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаараа эмчилгээ хийгдэж байна. Хавдраар оношлогдсон 4 иргэний 2 нь хавдрын эрт үедээ оношлогдлоо.

Мөн Зоонозын өвчин судлалын төвийн барилгын явцтай танилцав. Зоонозын өвчин судлалын төвийн барилга 2022-2023 онд баригдах бөгөөд нийт 1 тэрбум  төгрөг төсөв батлагдсан. Энэхүү барилгын ажлыг “Сод-Констракшин” ХХК гүйцэтгэж байгаа ба барилгын суурь, 1 давхрын карказ, шалны цутгалтын ажил хийгдэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com