Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ХСҮТ бүх ажилчиддаа 3 сая төгрөгийн мөнгөн урамшууллал олгожээ

Улсын эмнэлгүүдийн менежментийг сайжруулж, санхүүгийн бие даасан хөгжлийг дэмжих нь иргэдэд чанартай тусламж үйлчилгээг хүргэх үндсэн нөхцөл юм. 2021 оны гуравдугаар сараас эхлэн эмнэлгүүд ЭМД-аас гүйцэтгэлээрээ санхүүжих болсон нь үүнд томоохон дэмжлэг, эерэг үр дүнгүүдийг авчирч байна.

Хавдар судлалын хамт олон чармайн ажилласны дүнд ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд шат дараалсан дараах ахицуудыг гаргаж чадлаа. Хавдар судлалын үндэсний төв нь ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан урамшуулалт цалинг эхний хагас жилээр тооцоолон урамшуулалт цалинг 2022 оны 7-р сарын 29-нд олгосон билээ.

Тэгвэл Хавдар судлалын үндэсний төв нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн  наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”  болгон баталсны дагуу жил бүр энэхүү сарын хүрээнд олон ажлууд төлөвлөн хэрэгжүүлж байгаа ба олны талархал хүлээгээд байгаа ажил нь яг одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа бүх ажилчдынхаа хүний нөөцийн нийгмийн баталгааг ханган, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх зорилгоор албан тушаал үл харгалзан хүн бүрд 3 сая төгрөгний урамшуулал олгосон явдал юм.

Мөн шат дараатайгаар үндсэн цалингаа нэмэх зорилтын дагуу дахин сувилагч, тусгай мэргэжилтэн нийт 198 ажилтанд эмнэлгийн нэмэгдэл үндсэн цалингийн 20%-ийг 2022 оны 08 дугаар сарын 01-нээс олгож эхэллээ.

Үүнээс гадна тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд 670900 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийг дэмжих багц бүтээгдэхүүнийг нэг удаа олголоо.

Иргэдэд чанартай, сайн тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө тогтмол цалинтай эмнэлгийн ажилтнуудыг идэвхижүүлэх, бүтээмжтэй, чанартай, үр дүнтэй хөдөлмөрлөснийхөө хэрээр үнэлэгддэг цалин урамшуулал авдаг болохын төлөө тогтолцоог бий болгохын төлөө ХСҮТ хичээн ажиллаж байна.

Эх сурвалж: ХСҮТ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com