Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Зургаан аймгийн эмнэлэг ангиографийн орчин үеийн аппараттай болжээ

Монгол Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх таван шалтгааныг зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жилд тэргүүлсээр байна. Энэ үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай аж.

Тиймээс  2021 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд зургаан аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-үүдэд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох ангиографийн аппарат худалдан авахад зориулж 10,8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлжээ.
Хөрөнгө оруулалтаар Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд тус бүр нь 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Германы Siemens  үйлдвэрийн Artis Zee маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. 

Ингэснээр дээрх эмнэлгүүд зүрхний ишеми, цочмог шигдээс, элэгний хавдрын үед хийх ТАСЕ эмчилгээ,  тархины судасны оношилгоо, диализийн тунель, бөөрний судасны оношилгоо, хөлийн тараагуур судасны оношилгоо  зэрэг тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлж байна.

Зүрх, судасны өвчний хүндрэлийн үед 72 цагийн дотор ангиографийн оношилгоонд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд Улаанбаатар хотоос алслагдсан орон нутгийн иргэд өөрт хамгийн ойр БОЭТ-үүдээс цаг алдалгүй энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрджээ. 



Жишээ нь Орхон аймаг энэ төрлийн тусламж, үйлчилгээг 2021 оны 12-р сараас үзүүлж эхэлсэн бөгөөд өөрийн аймгийн болон ойролцоох Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 185 өвчтөнд төлөвлөгөөт болон яаралтай шугамаар энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Үүнд зүрхний цочмог шигдээс өвчнөөр өвчилсөн 77 иргэнд, зүрхний архаг ишемиттэй 101 өвчтөнд, диализийн тунель гуурс тавих мэс ажилбарыг хоёр өвчтөнд, элэгний хавдрын үеийн тэжээгч судас бөглөх эмчилгээг гурван иргэнд, тархины судасны оношилгоог хоёр иргэнд ангиографийн оношилгоо, эмчилгээг хийжээ. Орхон аймагт ангиографийн аппараттай болсноор дээр дурдсан гурван аймгийн иргэдийн нийслэлийн зорих урсгал 90 гаруй хувиар багассан байна.  Бусад аймггуудын хувьд Дорнод аймаг 34, Өвөрхангай аймаг 35, Ховд аймаг 40-өөд тохиолдолд энэ төрлийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүлжээ. 

Эрүүл мэндийн салбарт шинэ технологийг нэвтрүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг багаар нь сургах нь хамгийн чухал бөгөөд БОЭТ-ийн эмч, сувилагч, инженер техникийн ажилтнууд Улаанбаатар хотын УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн ангиографийн тасгуудад суралцахаас гадна Ангиографийн үндэсний баг орон нутгуудаар явж ажлын байранд нь сургаж, дадлагажуулах ажил үргэлжилж байна. 

Мөн орон нутагтаа оношилж эмчлэхэд төвөгтэй  тохиолдолд туршлагатай эмч, мэргэжилтнүүд газарзүйн байршлаас  үл хамааран  онлайнаар заавар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох, шаардлагатай тохиолдолд  мэргэжлийн баг орон нутагт очин мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүллээ хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com