Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Өнөөдөр дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр
Дэлхий дахинаа жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд дэлхий даяар Шинэ коронавируст халдварын цар тахлын үед сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэх гэж байна. 
 
Цар тахлын үед вирусын халдварыг удаашруулахын тулд хөл хорио тогтоож байгаа нь бидний өдөр тутмын амьдралд тодорхой өөрчлөлтүүдийг бий болгож, тодорхойгүй нөхцөл байдалд санаа зовох, эргэлзэх, мэдрэмтгий болох, сандарч тэвдэх, айх түгших, уурлаж бухимдах зэрэг олон олон бэрхшээлүүд тулгарч байна.
 
ДЭМБ-ын мэдээлснээр Дэлхий нийтэд ойролцоогоор нэг тэрбум хүн сэтгэцийн эмгэгтэй амьдарч байгаа ба Номхон далайн баруун эргийн бүсийн хөгжингүй орнуудад мэдрэл сэтгэц, зан үйлийн эмгэг хүн амын 27%-д, хөгжиж буй орнуудад 15%-д оношлогдсон байна. Манай улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15%-ийг эзэлдэг.
 
1984-1992 онд хийсэн судалгаатай харьцуулахад 2013 онд хийгдсэн “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа”-гаар стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин, архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн байсан. Дэлхийд жил бүр 3 сая хүн архины хортой хэрэглээнээс үүдэлтэй эмгэгээр хорвоог орхиж байгаа нь 1 минут тутамд 6 хүн нас барж байна гэсэн үг. Архины шалтгаант нас баралтын 4 хүн тутмын 3 нь эрэгтэйчүүд эзэлж байна. Мөн дэлхийд жил бүр 800000 хүн амиа хорлож нас бардаг бөгөөд 20 сая хүн амиа хорлох оролдлого хийдэг. Энэ нь 40 секунд тутамд нэг хүн амиа хорлон нас барж, 20 секунд тутамд 1 хүн амиа хорлох оролдлого хийдэг. Амиа хорлолт нь залуучуудын, тэр дундаа 15-29 насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны 2 дугаар байранд орж буйг анхааруулсаар байна.
 
Иймд нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагааг идэвхижүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд илүүтэй анхаарах, сэтгэцийн эрүүл мэндэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
 
Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах гэдэгт зөвхөн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагат хөрөнгө мөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэх төдий зүйлээр хязгаарлагдахгүй. Харин иргэн хүн бүр өөрийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, стресс тайлах зөв арга техникт суралцах, уур бухимдлаа зөв тайлах, бусадтай зөв боловсон харилцах, бусдын дэмжлэгийг авах, сэтгэцийн эмч, сэтгэл зүйчид хандахаас санаа зовохгүй байх, сэтгэл зүйн тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах, бусдыг сэтгэл зүйн онцлог байдлаар нь хүлээн зөвшөөрөх чадваруудыг эзэмших нь сэтгэцийн эрүүл мэнддээ оруулж буй хөрөнгө оруулалт юм.
 
Хэрэв танд болон таны ойр дотны хүнд сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой дараах асуудлын талаар мэдээлэл авахыг хүсвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 утсанд 24 цагийн турш холбогдох мөн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйчид хандах боломжтой. Үүнд:
 
  • Нойргүйдэл;
  • Сэтгэл түгшилт;
  • Айдас;
  • Сэтгэл гутрал;
  • Уур бухимдал;
  • Мэдрэл сульдал;
  • Дэлгэцийн донтолт;
  • Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал:
  • Жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт
  • Төрсний дараах сэтгэлзүйн хямрал, сэтгэл гутрал
  • Гэмтлийн дараах /хүчтэй стресс/ сэтгэлзуйн хямрал
  • Ахимаг насны үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал
  • Хүүхэд, өсвөр насны сэтгэцийн тулгамдсан асуудал
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com