Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Б.ХИШИГЖАРГАЛ: Нэгдүгээр эмнэлэг 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаанд зориулж тус бүр 30 сая төгрөг олголоо

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 22-ны өдөр эмнэлгийн удирдлагууд Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлээрээ санхүүжиж эхэлснээс хойш гарсан өөрчлөлт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Энэ жил Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд бий болсон мөнгөн хуримтлалаар нийт ажилчдынхаа үндсэн цалинг нэмэгдүүлэх, нийгмийн хангамжид онцгой анхаарах үүрэг чиглэл өгсөн. Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хувьд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд 2022 онд 33 эмч, ажилтандаа орон сууцны урьдчилгаа болох тус бүр 30 сая хүртэлх төгрөг олгосон сайн мэдээтэй байна.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн захирал Б.Хишигжаргал гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцууллаа. Тэрээр "2021 онд гүйцэтгэлийн санхүүжилтийн үр дүнд ажилчдадаа нэг тэрбум төгрөгийг анх удаа 13 дахь сарын цалин болгож хуваан олгосон. Мөн энэ жил 33 эмч, ажилтанд орон сууцны урьдчилгаа болгож, 30 сая хүртэлх төгрөгийг тус бүр олгосон. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийг банкуудтай гэрээ хийх замаар ипотекийн зургаан хувийн зээлд хамруулсан. Өөрөөр хэлбэл, дээрх 33 ажилтан өөрөөсөө мөнгө гаргахгүйгээр орон сууцанд орж байгаа.

Түүнчлэн манай эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн 1.3 тэрбум төгрөгөөр энэ онд дөрвөн томоохон тасаг, нэгж дээрээ их засварыг хийж байна. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хөрөнгө оруулалтад өөрийн дотоод нөөц бололцоогоор 2.1 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Өмнө нь багаж, тоног төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд Эрүүл мэндийн яам болон бусад газар руу мэдэгдэж, засна гэж бүтэн сарын хугацаа зарцуулдаг байсан бол одоо гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнээр бид засвар үйлчилгээгээ түргэн шуурхай хийгээд явж байна." гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com