Монгол Улс болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш БНХАУ-аас дэвшүүлэн тавьсан “Нэг бүс-Нэг зам санаачилга"-ын хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хамтран ажиллах, харилцан ашигтай байж хамтдаа ашиг хүртэх” гэсэн 3 зарчим, мөн “Энхтайванч, аюулгүй байдал ба соёл иргэншил” гэсэн Даян дэлхийн 3 санаачилгыг онцлон дэвшүүлсэн байдаг.

“Монголын Их Хааны Элч” ОУ-ын бүжгийн зөвлөлийн ерөнхийлөгч О.Жамц Ганг Лунг ОУ-ын бүжгийн зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч Жан Зехэ нар хамтын ажиллгаанд гарын үсэг зурав.

Уг харилцаа улам өргөжин тэлж хоёр орны соёл спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ, хоёр орны, олон улсын жишигт нийцсэн бүжгийн урлагийн хөгжил цэцэглэлтийг шинэ шатанд хүргэх алхмууд хийгдсээр байна.

“Монголын Их Хааны Элч” ОУ-ын бүжгийн зөвлөлийн ерөнхийлөгч О.Жамц Ганг Лунг ОУ-ын бүжгийн зөвлөлийн төв байранд зочиллоо.

Энэхүү ажлын хүрээнд Монгол улсад Латин Америк бүжгийг мэргэжлийн түвшинд таниулан хөгжүүлэх, Монгол хүүхдүүдийг дэлхийн тавцанд гаргах зорилготой юм.

“Монголын Их Хааны Элч” ОУ-ын бүжгийн зөвлөлийн ерөнхийлөгч О.Жамц уулзалтын үеэр

“Монголын Их Хааны Элч” ОУ-ын бүжгийн зөвлөл үүсгэн байгуулагдаж тус зөвлөл нь Хятадын “Ган Лунг” ОУ-ын бүжгийн зөвлөлтэй хамтран ажиллах талаар санал солилцон  2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Монголын Их Хааны Элч” ОУ-ын бүжгийн зөвлөлийн ерөнхийлөгч О.Жамц Шэньжин хотод байрлах “Ган Лунг” ОУ-ын бүжгийн зөвлөл (GLDC)-ийн төв байранд уригдан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

“Монголын Их Хааны Элч” ОУ-ын бүжгийн зөвлөлийн ерөнхийлөгч О.Жамц Ганг Лунг ОУ-ын бүжгийн зөвлөлийн Дэд Ерөнхийлөгч Жан Зехэ нар хамтын ажиллгаанд гарын үсэг зурав.

Тус гэрээгээр “Монголын Их Хааны Элч” ОУ-ын бүжгийн зөвлөл нь Монгол улсаас Дэлхийн найман оронд бүжгийн спортын тэмцээн уралдаанд оролцох тамирчдад эрх олгох мөн CSCC ( Хятадын бүжгийн зөвлөл) – ийн зохион байгуулдаг бүжгийн спортын ОУ-ын шүүгч дасгалжуулагч багш бэлтгэх сургалтуудыг монголдоо зохион байгуулан, бүжгийн спортын олон улсын шүүгчийн эрх олгох эрхтэй болсон баярт мэдээг хүргэхэд таатай байна.

Гэрээнд гарыг үсэг зурснаар монгол хүүхдүүд латин, америк бүжгийн спортоор дэлхийн тавцанд гарах гүүр тавигдаж байгаа төдийгүй монголын аялал жуулчлалын салбарт тодорхой хувь нэмэр оруулах, монгол эх орноо олон улсад эергээр таниулан сурталчлах боломжууд нэмэгдэж байгаа юм.

“Ганг Лунг” ОУ-ын бүжгийн зөвлөл нь 2001 оны 6-р сарын 21-ний өдөр Шэньжин хотод байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг бөгөөд олон улсад танигдсан дэлхийн хамгийн нэр хүндтэй нөлөө бүхий латин, америк бүжигчид болон бүжгийн спортын шүүгч нар харъялагдан ажилладаг байна.

“Монголын Их Хааны Элч” ОУ-ын бүжгийн зөвлөлийн ерөнхийлөгч О.Жамц Ган Лунг олон улсын бүжгийн зөвлөлийн Ерөнхийлөгч Ван Ёнганы хамт Ганг Лунг ОУ-ын бүжгийн зөвлөлийн төв байранд.

Ганг Лунг ОУ-ын бүжгийн зөвлөл нь олон улсын жишигт нийцсэн бүжгийн сургалт, түүнийг сурталчлан таниулах, олон улсын жишигт нийцсэн бүжгийн тэмцээн уралдааныг зохион байгуулах, соёлын солилцоо, хамтын ажиллагаа зэрэг олон ажлуудыг хийдэг байна.

Мөн Ганг Лунг ОУ-ын бүжгийн зөвлөл (GLDC) нь Хятадын Соёлын удирдлагын нийгэмлэгийн соёл, спортын хороо (CSCC), Хятадын соёлын мэдээллийн нийгэмлэгийн бүжгийн хороо (CBDF), Онцлох бүжигчин, бүжгийн нээлттэй аварга шалгаруулах тэмцээн (OSD) зэрэг дотоодын болон олон улсын чанартай бүжгийн байгууллагууд болон үйл ажиллагаануудыг нэгтгэн ажилладаг байна.

“Монголын Их Хааны Элч” ОУ-ын бүжгийн зөвлөлийн ерөнхийлөгч О.Жамц

“ТАВТАЙ МОРИЛНО УУ” гэсэн хүлээн авалтын зурагт самбар.