Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хилийн чанадад амьдарч байгаа хүүхдийн хэл соёл, боловсрол, хөгжил, хамгаалалд чиглэсэн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч байна
Хилийн чанадад амьдарч байгаа хүүхдийн хэл соёл, боловсрол, хөгжил, хамгаалалд чиглэсэн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд П.Зулпхар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн зарим гишүүдийн хамт Гадаад харилцааны яаманд ажиллаж батлагдсан удирдамжийн хүрээнд Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг танилцуулж, хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, тухайн салбарт хүүхдийн эрх хэрхэн хангагдаж байгаа талаар танилцаж, зөвлөн туслах, салбар дундын зохицуулалтын уялдааг сайжруулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх санал солилцлоо.

Уулзалтад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр болон албаны бусад хүмүүс байлцаж, салбарын хэмжээнд хэрэгжүүлж байгаа хүүхдийн эрхийн хэрэгжилт, бодлого үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа. Тус яамнаас

-Хилийн чанадад амьдарч байгаа хүүхдийн хэл соёл, боловсрол, хөгжил, хамгаалалд чиглэсэн үйл ажиллагаа;

-Монгол Улсын нэгдэн орсон конвенцын хэрэгжилт, тайлан боловсруулалтын үр дүнд хийсэн дүгнэлт, сайжруулах арга хэмжээ;

-Байгууллагын эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Мөн Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас гадаад улсад үрчлэгдсэн Монгол хүүхдийн нөхцөл байдал, эрхийн хэрэгжилтэд Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан хяналт тавьж ажиллах, салбарын хүүхэд хамгааллын бодлогыг батлах зэрэг тодорхой ажлуудыг энэ онд зохион байгуулахаа илэрхийлээ.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдийн зүгээс хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааг сайшааж, дараах зөвлөмжийг өглөө. Үүнд:

-Хүүхэд хамгааллын жишиг бодлогын баримт бичгийг үндэслэн салбарын Хүүхэд хамгааллын бодлого батлах;

-Хилийн чанадад амьдарч байгаа иргэд, хүүхдийн эрх, хамгааллыг сайжруулах;

-Гадаад улсад шашны чиглэлээр суралцаж байгаа хүүхдүүд, хилийн гадна амьдарч байгаа иргэд, тэдний хүүхдийн статистик мэдээллийг тодорхой болгож, хяналтын тогтолцоог сайжруулахад анхаарч ажиллахыг зөвлөлөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com