Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон тооны бус зөвлөл хуралдлаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/236, А/189, А/80 дугаар хамтарсан тушаалаар “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ, төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.
Мөн тушаалын гуравдугаар хавсралтаар бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих салбар дундын хамтын ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, үнэлгээ, дүгнэлт өгөх чиг үүрэг
бүхий “Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих орон тооны бус зөвлөл”-ийг байгуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүлэн ажиллаж байна.
Тус зөвлөл өнөөдөр хуралдаж, төлөвлөгөөний 2023 оны хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг хэлэлцүүлж, 2024 оны төлөвлөлт, хэрэгжилтийн явцтай танилцан цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов.
Энэ хүрээнд “Эс Ай Си Эй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбилэг судалгааны багийн зөвлөх Т.Булганзаяа, Т.Цэндсүрэн, Э.Должин нарын хамт НҮБ-ын Хүүхдийн сангийн захиалгаар хийсэн “Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдын хариу үйлдэлт асаргаа халамж судалгаа”-г, “Бүүвэй өртөө төсөл”-ийн багийн гишүүн А.Мөнх-Оргил “Нярай хүүхэд, хөхүүл ээжид зориулсан өрөөний ерөнхий шаардлага стандарт”-ын төсөл танилцуулав.
Хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд Зөвлөлийн тэргүүнээс холбогдох оролцогч талуудад үүрэг чиглэл, зөвлөмж өглөө.
Хуралд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Н.Баярмаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Мөнхзул, Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com