Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах хүний нөөцийг бэлтгэж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Японы Жайка байгууллагатай хамтран “Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоо бэхжүүлэх төсөл”-ийг 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд дадлагажуулагчийн тогтолцоог бүрдүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилладаг байгууллага хоорондын сүлжээг бий болгохоор ажиллаж байна. Ажлын байрны  дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үнэлгээ хийх, ажлын байранд дадлагажуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх болон ажил олгогчийн хөгжлийн бэрхшээлтэй хүнд хандах хандлагыг өөрчлөх, тохирсон ажлын байрыг олж үнэлгээ хийх, ажлын байрны саадгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зэрэг чиг үүрэгтэй хүн байх юм.

Засгийн газрын зүгээс “Ажлын байрны дадлагажуулагч”-ийн тогтолцоог нэвтрүүлж, бэхжүүлэх зорилгоор уг ажил мэргэжлийг Үндэсний ажил мэргэжлийн жагсаалтанд 2021 онд оруулж, “Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны удирдамж”-ийг 2022 онд батлан “Загвар төсөл”-ийг хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх эрх бүхий үндэсний хэмжээний 16 сургагч багш, аж ахуйн нэгж байгууллагад нөлөөлөл хүний нөөцөөр 37 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг, ажлын байрны дадлагажуулагчаар Улаанбаатар хотод 66 хүнийг, Ховд, Дархан-Уул, Дорнод аймагт тус тус 18 хүнийг бэлтгэн гаргасан.

Мөн Засгийн газраас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг барьж ашиглалтад оруулсан.

Энэ оноос дээрх аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд дадлагажуулах дадлагажуулагчийг бэлтгэх сургалтыг зохион байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд Ховд, Дархан-Уул, Дорнод аймагт зохион байгуулсан.

Харин энэ удаад 04 дүгээр сарын 08-11-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн албан хаагчид, аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөлөл, аж ахуй нэгж байгууллага, ажил олгогчдын төлөөллөөс бүрдсэн 18 хүнийг дадлагажуулагчаар бэлтгэх юм.

Сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Болороо, Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Ц.Оюун-Эрдэнэ, төслийн ахлах зөвлөх Чиба Хисао нар нээж, үг хэллээ.

Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн холбогдох хууль тогтоомжийн тухай, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хөдөлмөр эрхлэх ач холбогдлын тухай, ажлын байрны дадлагажуулагчийн чиг үүргийн талаарх нарийвчилсан мэдээллийг өгч, лекц дадлага ажил хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.   

225Шинэчилсэн: 2024-04-09

Хуваалцах:

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com