Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
СХД-ийн ЗДТГ-аас Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийн тайлант өдөрлөг зохион байгууллаа

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Азийн Хөгжлийн Банкны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал-2” төсөл хамтран Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-т нийт 21 хорооны 716 өрх амжилттай хамрагдаж, үр дүнгээ хуваалцаж, сурсан мэдсэн зүйлээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлээд тайлант өдөрлөгийг зохион байгуулж, хөтөлбөрийн санаачлагч, санхүүжүүлэгч, хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллүүдэд танилцууллаа.

Өдөрлөгийн үеэр дээрх өрхүүдэд бизнес эрхлэх суурь техникийн болон мэргэжлийн ур чадвар олгох сургалтуудыг “Ховор угалз” сургалтын төв, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулж, сурган бэлтгэж, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэн чадамжийн гэрчилгээ олголоо.

Чадамжийн гэрчилгээ гардсан 716 өрх дараах чиглэлүүдээр бизнес эрхлэхээр сонгосон юм.

  1. Хүнсний ногоо тариалах – 82
  2. Дугуй засвар, авто засвар – 63
  3. Оёдол бэлэн бүтээгдэхүүн – 263
  4. Арьсан урлал гар урлал – 11
  5. Гутал үйлдвэрлэл – 10
  6. Хоол хүнс үйлдвэрлэл – 107
  7. Модон эдлэл, сийлбэр мужаан – 52
  8. Төмөр хийц үйлдвэрлэл – 50
  9. Барилгын засвар үйлдвэрлэл -18
  10. Үсчин гоо сайхан – 36
  11. Бусад худалдаа үйлчилгээ – 34

Арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргийн Эрэгтэйчүүд, Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв, "Ховор угалз"сургалтын төв, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, дүүргийн Улаан Загалмайн хороо тус тус хамтран зохион байгууллаа.

Ийнхүү тус дүүрэгт туршилтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж, хөтөлбөрт хамрагдсан өрхүүд өөрсдийн хүсэл сонирхлын дагуу бичил бизнес эрхлэн, орлогоо нэмэгдүүлж байгаа нь бодит үр дүн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com