Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
YouTube сүлжээнд алдартай Boram охин найман сая ам.долларын үнэтэй тансаг орон сууц худалдан авчээ

YouTube сүлжээнд алдартай зургаан настай охиныхоо ачаар Өмнөд Солонгосын нэгэн гэр бүл Сөүл хотын Ганнам дүүрэгт найман сая ам.долларын үнэтэй тансаг орон сууц худалдан авчээ. Boram нэрээр алдаршсан энэ охин Boram Tube Vlog, Boram Tube ToysReview гэсэн тус бүр 17, 13 сая дагагчтай видео сувгуудыг эзэмшдэг. Охины эцэг эх нь Boram Family нэртэй компани байгуулж, охиныхоо бизнесийг удирддаг байна.


Саяхан тэдний гэр бүл Сөүл хотын баячуудын дүүрэг болох Ганнамд 9.5 тэрбум воноор таван давхар тансаг сууц худалдан авсан гэнэ. Boram-ын хамгийн алдартай видеог 300 гаруй сая хүн үзсэн байдаг. YouTube-ын сурталчилгаанаас орлого олдогоос гадна тоглоом, хүүхдийн бараа бүтээгдэхүүний компаниудаас үлэмж хэмжээний орлого олдог юм байна.
Өнгөрсөн онд Райан Кажи хэмээх долоон настай хүүгийн RyanToysReview суваг 22 сая ам.долларын орлогоор YouTube сүлжээнд тэргүүлж байв. Хүүхдүүд гол дүрд нь тоглодог сувгууд YouTube сүлжээнд маш олон байдаг. Үүний улмаас YouTube компани сүүлийн үед хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжээг авч байгаа. Тухайлбал, хүүхдийн сувгуудыг YouTube Kids дэд сүлжээнд шилжүүлж, хоёрдугаар сараас эхлэн хүүхдийн видео дүрснүүдэд сэтгэгдэл бичихийг хориглосон юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 2 сэтгэгдэл
139.5.216.68
Boram uhsen n unen yumuu
2024/01/20
139.5.216.68
Boram uhsen n unen yumuu
2024/01/20
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com