Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Ахмад настны үндэсний төв 100 жилийн ойг тохиож байна
Монгол Улсын ууган асрамжийн байгууллага болох Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төв үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойн арга хэмжээ 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр болов.
Тэртээ 1924 онд маршал Х.Чойбалсангийн санаачлагаар нийслэл хүрээнд анхны асрамжийн газар байгуулагдсанаар төрөөс зайлшгүй харж хандах шаардлагатай ахмад настны амьдралын баталгааг хангах зорилго бүхий төрийн зохицуулалттай төвлөрсөн асрамжийн газруудын бүтэц, тогтолцоо бүрдсэн.
Үүнээс хойш нийслэл хотод 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаад 1957 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал шилжиж, дараа нь 1967 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 154 дүгээр тогтоолоор Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг "Баянголын ам” гэдэг газар нүүлгэн шилжүүлсэн цагаас өдгөө Ахмад настны үндэсний төв болтлоо өргөжин 100 жилийн түүхийг бүтээжээ.
Өнөөдөр тус байгууллага нь ахмад настны асрамжийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан барилга байгууламж, орчин нөхцөл, хүний нөөц бүхий ахмадуудад асаргаа сувилгаа, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, нийгэм, сэтгэл зүй, хөгжлийн цогц үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээний томоохон асрамжийн газар болон өргөжсөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 66 дугаар зарлигаар Ахмад настны үндэсний төвийг Алтан гадас одонгоор шагнав.
Мөн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа ахмад ажилтнууд, ажилтан албан хаагчдад төрийн одон, медаль болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шагнал гардууллаа.
Төвийн 100 жилийн ойг тохиолдуулан ахмад настнууд, үе үеийн удирдлагууд, ахмад ажилтан, ажилтан албан хаагчид Та бүхэндээ халуун баяр хүргэж, ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com