Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Чанхи Ли: Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага ажлын байрны сайн санаачилгыг дэмжих шинэ төсөл хэрэгжүүлэхэд бэлэн

Олон Улсын хөдөлмөрийн байгууллага Монгол Улстай урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн. Үүний нэг илрэл нь Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 10 конвенцын 9 конвенцод манай улс нэгдэн орсон байдаг.

Тус байгууллагын Монгол Улсыг хариуцсан бүсийн захирал ноён Чанхи Ли Монгол Улсад албан айлчлал хийж байгааг тохиолдуулан Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзлаа.
Сайд шинэ Засгийн газрын хөтөлбөр, бодлогын талаар танилцуулсан. Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тогтолцооны шинэчлэл хийхийг зорьж байна. Тухайлбал, халамжийг тодорхой нөхцөлтэйгөөр олгох бодлого баримтална. Донор байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдээ эргэн харж Засгийн газрын шинэ хөтөлбөртэй уялдуулах байдлаар ажиллана гэлээ.
ОУХБ-тай байгуулсан Зохистой хөдөлмөрийн хөтөлбөр (2023-2027)-ийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа олон сорилтыг хамтран шийдвэрлэж, даван туулах болно гэдгээ тэрээр онцолсон.
Ноён Чанхи Ли, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага бодлогын түвшинд буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэгт Засгийн газартай хамтран ажилладаг байсан бол, энэ удаад Солонгосын Засгийн газрын дэмжлэгтэйгээр аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.
Залуучууд ажлын байран дээр тогтвортой ажиллахыг дэмжих нь чухал. Ажлын байрны орчин нөхцөл, хамт олны уур амьсгал, удирдлага ажилтан хоорондын харилцааг сайжруулахад анхаарч, залуучуудыг дэмжсэнээр бүтээмж өсөхөөс гадна гадаадад ажил хөдөлмөр эрхэлдэг монголчууд эх орондоо ажиллах хөшүүрэг болохыг онцолсон.
Шинэ Засгийн газрын бодлого, хөтөлбөр нь Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдаж байгааг сайшаагаад зохистой хөдөлмөрийг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг одоо хэрэгжиж байгаа бусад ажлуудаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд идэвхийлэн ажиллана гэлээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com