Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Асран хамгаалагчгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудал хүнд байна
 

 Хүүхдийн төв сувилал “Гурван ихрийн сувилал” нэртэйгээр 1966 онд байгуулагдаж байжээ. Харин одоо хоёр, гурван ихэр болон дутуу нярайг торниулах, 3 хүртэлх насны хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой хүүхдүүд, эцэг эхээсээ хаягдсан хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд асаргаа сувилгаа, сэргээн засах үйлчилгээг жилд дунджаар 1400 орчим хүүхдэд үзүүлж байна. 

 Эцэг эх асран хамгаалагч нь хүүхдээ ирж авдаггүй, эсвэл гудамжинд хаягдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг шилжүүлэх газар хомсоос шалтгаалж “Хүүхдийн төв сувилал” удаан хугацаанд асарч, халамжлахаас өөр аргагүйд хүрдэг байна. Тэдний дийлэнх нь нас биед хүртлээ тус төвд байдаг нь тулгамдсан асуудал болоод байна.

Хүүхдийн төв сувиллын 120 ажилтан, албан хаагчид хүнд хэлбэрийн саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг байнга асран, “гэр бүл” асран хамгаалагч болжээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан сувиллын хамт олонтой уулзах үеэр хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс бага, ажлын ачаалал их, 0-3 насны хүүхдийг сувилах зориулалтаар байгуулагдсан учраас нас биед хүрсэн хүнд үйлчлэх эмнэлгийн хэрэгслийг өөрсдийн нөөц боломжоор бүрдүүлдэг ч учир дутагдалтай байдаг тухай хэлж байлаа.

 Цаашид эцэг эх, асран хамгаалагчгүй хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой хүүхдүүд болон сувиллын үйл ажиллагаанд анхаарч, тулгамдаж буй асуудлыг холбогдох албаныхантай хамтран шийднэ гэдгээ салбарын сайд хэллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com