Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Манай Улсад хөдөлмөрийн чадвараа алдсан 102.4 мянган хүн байна

Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож байгаа анхан шатны эмч нарын чадавхжуулах сургалт боллоо.

2024 оны хагас жилийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн тоо 102.4 мянга байгаа бөгөөд манай улсын нийт хүн амын 3 хувийг эзэлж байна. Үүнээс 20.200 иргэн нь хөдөлмөрийн чадвараа хугацаагүйгээр тогтоолгожээ.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах ажлыг Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн даатгалын байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу хэрэгжүүлж байна.

Хөдөлмөрийн чадвараа алдсан 60 мянга гаруй иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг бол 40 мянга гаруй иргэн халамжийн сангаас тэтгэвэр авч байна.

Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, сунгах, цуцлах иргэдийн тоо 2-3 жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдсан иргэний эрүүл мэндийн байдлыг тогтмол хянах, эмчлэн эрүүлжүүлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээний нэр төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэх, ажлын байртай болгох, нийгмийн бүхий л түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Дээрх сургалтыг улсын хэмжээнд бүсчлэн зохион байгуулж, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн байцаагч нар, эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд, анхан шатны эмч, байцаагч зэрэг 1200 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com