Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Иргэдийн амьдралыг насан туршид нь дэмжих нийгмийн хамгааллын тогтолцооны зураглалтай болно

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн ахлах зөвлөх Чиба Хисаотой уулзан Япон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ба ахуй амьдралыг дэмжих цогц арга хэмжээний зураглалтай танилцав. Тус улс цогц дэмжлэгийг  Хөдөлмөр эрхлэлтийн  болон Ахуй амьдралын гэсэн хоёр хэсгээр хүргэдэг.

Хөдөлмөр эрхлэлтийн дэмжлэгт хөдөлмөрийн бирж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүсийн төв, тусгай хэрэгцээт сургууль, аж ахуйн нэгжүүдэд ажлын байранд зуучлан дадлагажуулах зэрэг багтана.

Ахуй амьдралын дэмжлэгт зах зээлийн хөдөлмөр эрхлэлт рүү шилжих үеийн дэмжлэг, халамжийн хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ, өдрийн асаргаа, эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээний зөвлөгөө зэрэг багтдаг байна. Эдгээр дэмжлэгийг үзүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даасан, тогтвортой ажил амьдралын хэвшилтэй болдог ажээ.

Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт ба ахуй амьдралыг дэмжих цогц арга хэмжээний зураглалыг гаргаж үзэхэд амьдралын дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажилладаг ТББ-ууд байдаггүй, халамжийн үйлчилгээ буюу өдрийн асаргаа дутмаг байгаа нь харагджээ.

Уулзалтын үеэр Япон улсын иргэдийн амьдралыг насан туршид нь дэмжих нийгмийн хамгааллын тогтолцооны зураглалыг туршлага болгон манай улсын тогтолцооны зураглалыг холбогдох байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com