Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

УИХ, Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Шинээр батлагдсан нийгмийн даатгалын багц хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрэм, гишүүдийг сонгон шалгаруулах журам, гишүүдийн урамшууллын хэмжээг тус тус хэлэлцэж баталлаа.

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.17-д “Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, сангийн орлогыг бүрдүүлэх, зарцуулах, нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, эрсдэлийг үнэлэх, санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий эрсдэлийн удирдлага, актуар тооцоолол хийх, хөрөнгө оруулалт, аудитын орон тооны бус мэргэжлийн хороог Үндэсний зөвлөлийн дэргэд ажиллуулна” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т “нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий орон тооны бус олон нийтийн хяналтын зөвлөлтэй байна” гэж тус тус заасан.

Иймд Хуулийн шинэчлэлийн энэ томоохон зорилтыг хэрэгжүүлж мэргэжлийн хороо, олон нийтийн хяналтын зөвлөлийн бүтэц, ажиллах болон гишүүдийн сонгон шалгаруулалт явуулах дүрэм, журам, урамшууллын хэмжээг батлах, ажиллах нөхцөл бололцоо, удирдлага чиг үүргээр хангах зэрэг зохицуулалтуудыг дүрмийн төсөлд шинээр нэмж тусгалаа.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч болон даатгуулагчийн төлөөллийн байгууллагын гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулахаар зохицуулсан.

Иймд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогч, даатгуулагчийн төлөөллийн байгууллагын гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулах журмын төслийг боловсруулан батлууллаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com