Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хүүхдүүдээ хамгаалж, хүчирхийлэлгүй, аюулгүй нийгмийг бий болгох нь салбар бүрийн асуудал

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран НИЙГМИЙН БОДЛОГО, ХАМГААЛАЛ-ХҮҮХЭД сэдвээр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Манай Улсын нийт хүн ам 3.4 саяд  байгаагийн 37.1 хувь буюу 1.2 сая хүүхэд байна.

11.800 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүтэн өнчин 2697, хагас өнчин 35.676 хүүхэд, хүүхдийн асрамжийн төвд 888 хүүхэд амьдарч байна.

Асрамжийн төвд амьдарч буй эдгээр хүүхдийн 347 нь ГЭР БҮЛТЭЙ. Өнгөрсөн хугацаанд 18 нас хүрээд төвөөс гарч буй иргэнээ бие даан амьдрах бололцоогоор нь хангалтгүй, эргэх холбоогүй, орхигдуулдаг.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд дунджаар 120 мянга гаруй дуудлага, мэдээлэл ирж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 ГАРУЙ ХУВЬ НЬ ГЭР БҮЛИЙН ОРЧИНД эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зүгээс үйлдэгдэж байна. Энэ бол маш харамсалтай тоо.

Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.

Гэхдээ хууль батлах нэг хэрэг. Хуулийг хэрэгжүүлэхэд бүх түвшинд анхаарч, нийгмийн бүхий л орчинд хүүхдүүдээ ХАМГААЛДАГ, сайн сайхан байдлыг хангадаг байх хэрэгтэй байна.

Ирэх 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар хуульчилж, 927 нийгмийн ажилтны ОРОН ТОО, ЦАЛИНГ шийдвэрлүүлсэн.

Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгож, Засгийн газрын гишүүн бүр эрхлэх асуудлын хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрүүлж, мөн хуулиар төрийн бүх байгууллага хүүхэд хамгааллыг дэмжих, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй болсон.

Тиймээс хүүхдүүдээ хамгаалах асуудлыг ганцхан байгууллага руу чиглүүлэхгүй, төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэн бүр ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛАХ, ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ, АЮУЛГҮЙ, ЭРХИЙГ НЬ ХАНГАСАН нийгмийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com