Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“Хөдөлмөр эрхлэлт 2024 “ уулзалт арга хэмжээ боллоо

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулсан “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ 2024”  уулзалт арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 23-нд боллоо.   Тус арга хэмжээний үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа салбарын бодлого шинэчлэлт, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж , ХНХЯ-ны  Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр  хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн бодлого, шинэчлэлийн талаар  мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.

Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 5 үйл ажиллагаандаа нийт 5836 иргэнийг хамруулж, 180 иргэнд санхүүгийн дэмжлэг  олгосон байна. Түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ бүлгийн төсөлд 46 төсөл шалгаран дэмжлэг авч, төгсөлтийн аргачлал туршилтын хөтөлбөрт 11 хорооны 342 өрх хамрагджээ. “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ 2024”  уулзалт арга хэмжээнд дээрх хөтөлбөрт хамрагдсан 500 гаруй иргэнээс гадна  тус дүүрэгт  нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 төрийн бус байгууллагын болон  томоохон зах, худалдааны төвүүдийн  төлөөлөл  оролцлоо. Мөн энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, санхүүгийн дэмжлэгт хамрагдсан өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдхүүний үзэсгэлэн  тавигдлаа.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com