Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,  Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зөвлөлдөх уулзалт”-ыг 2024 оны 02 дугаар сарын 20-нд “Жанжин” клубын ёслолын танхимд зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа салбарын бодлого шинэчлэлт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл хийж, ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал "Нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт - Амьжиргааг дэмжих зөвлөлийн талаарх мэдээлэл", Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа "Хүүхэд хамгааллын тухай", Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ч.Ганцэцэг "Нийгмийн даатгалын багц хууль" сэдвээр  тус тус илтгэл тавилаа. Нийгмийн халамжийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл өгөх, хороодын хамтарсан баг болон Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд, анхан шатны төрийн албан хаагчдыг арга зүйгээр хангах, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой тус уулзалтад Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд, Баянзүрх дүүргийн 43 хорооны засаг дарга, нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүд, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын хэлтсийн мэргэжилтнүүд, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтнүүд зэрэг 500 гаруй албан хаагч хамрагдсан. Уулзалт арга хэмжээний үеэр  нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт оновчтой, түргэн шуурхай хүргэж, идэвхи санаачилгатай ажилласан 5, 10, 14, 16, 17, 20,21, 28, 36, 40 хороодын Амьжиргааг дэмжих зөвлөлийг 2023 оны шилдэг зөвлөлөөр шалгаруулав.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com