Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл хуралдлаа
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны ээлжит хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр боллоо.
Хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2023 оны гүйцэтгэлийг сонсож, тус сангийн 2024 оны төсвийн хуваарь, 2024 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа (хөтөлбөр), Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр"-ийг хэлэлцэж тус тус дэмжин баталлаа.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр 2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, түүний төсвийн хуваарийг аймаг, нийслэл, дүүргийн онцлогт нийцүүлэн тэдний саналд үндэслэн боловсруулсан бөгөөд арга хэмжээ, үйлчилгээ бүрийн хүрээнд бий болох ажлын байр, үр дүнг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой юм.
Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр нь жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогчид хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн онлайн үйлчилгээ үзүүлж, аж ахуйн нэгж, байгууллагад ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг төлөвшүүлэхэд хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэх юм.
Харин Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр нь бичил бизнес эрхлэгчдийн аж ахуй эрхлэх санхүүгийн болон санхүүгийн бус чадавхыг дээшлүүлэх замаар ажлын байр хадгалах, шинээр бий болгох, улмаар зорилтот хүн амын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com