Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
“ӨНӨӨДРИЙН МОНГОЛ” ГЭРЭЛ ЗУРАГТ

Гэрэл зураг түүх өгүүлдэг. Үнэний агшинг нотлох гол зүйл бол яах аргагүй гэрэл зураг. Өнө эртнээс гэрэл зураг түүхийн хөгжлийг түгээсээр, олон түмэнд таниулсаар ирсэн урлаг юм. Хувь хүнд фото агшин гайхалтай дурсамж өгүүлдэг бол нийгэм, улс төр, эдийн засаг гээд бүхий л салбарт гэрэл зураг түүх болон он цагийн дараалалд орж, гэрч болон үлддэг зүйл юм. Өчигдөр Монголын ес, гадаадын 10 гаруй гэрэл зурагчны дуран авианд өртсөн “Өнөөдрийн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн Занабазарын музейд нээлтээ хийлээ. Нийт 100 гаруй зураг дэлгэн тавигджээ. 2500 км замыг туулж дээрх гэрэл зурагчид Хэнтий, Дорнодын чиглэлд гарч эдгээр гэрэл зургуудыг дурандаа буулгаж авчээ. Тус үзэсгэлэн нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа гэнэ. Үзэсгэлэнг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо санаачлан Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Үндэсний брэндийн бодлогын зөвлөл хамтран гаргажээ. Ц.Батбаатар, С.Бадамханд , В.Баттулга, Б.Батцэрэн, Э.Цэрэнбаяр, Б.Чадраабал нарын олон гэрэл зурагчид ийнхүү үзэсгэлэнд оролцож байгаа гэнэ. Үзэсгэлэн энэ сарын 25 ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com