Уншиж байна...
 
Монгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлаа
Их амьдрал руу ирж яваа дүү минь ...

Их хот руу, их амьдрал руу ирж яваа дүү минь, эрдмийн мөрөө хайж яваа, ирээдүй рүү нүүж яваа дүү минь...

Өсч торниогүй ч, идээшиж дассан энэ л хотдоо намрын намарт өнгөт шүхрийн дор өсгий товшин алхахад таардаг нэг асуултад их дуртай. Эгчээ...МУИС хаана вэ? Эгчээ... СУИС руу яаж очих вэ? Эгчээ автобусанд хаанаас суух вэ?
Хөдөөнөөс ирсэн хөөрхөн бор хүүхдүүд ийн дандаа асууна. Инээмсэглэн би хариулна. Өнөөдөр тэд сургуулиа олохгүй төөрч яваа ч удахгүй ирээдүйнхээ замыг олно, амьдралынхаа замыг олно. Эгч чинь ч гэсэн яг л чам шиг их мөрөөдлөөс цаашгүй амьтан ингэж л төөрч будилж явлаа. Гэвч хүсэл мөрөөдлийн чиг чинь зөв бол зурайгаад олддог зам, дурайгаад ирдэг амьдрал юм шүү дүү минь. Тэмтэрч бэдэрч, төөрч будилж явлаа ч өөрийн гэсэн замаа нэг л олсон бол эргэлтгүй өөрийнхөөрөө замна. Асуу, асуу эгчээсээ ахиад олон зүйлийг асуу. Энэ замыг бас л чам шиг асууж сураглан байж олсон болохоор хариулахад хэзээд бэлэн.


Хөдөөнийх гэж тэднийг бүү хялай. Юу ч мэдэхгүй гэж бүү басамжил. Алтан тэвшийн хөндий атар онгон байхад хэн энд хотынх байсан юм бэ, бид бүгд дөрвөн уулынхаа дунд уван цуван ирсэн нүүдэлчид. Зүгээр л тэдэнд гудамжинд шүлсээ хаядаггүйг, гүүрэн дээр такси барьдаггүйг, гарцаар заавал зам гардгийг, ил задгай хогоо хаядаггүйг, асууж байж хүний юманд хүрдгийг, хот гэдэг олон дүрэмтэй их айл гэдгийг, дүрэм дагахгүйгээр хотын хүн хэзээ ч болохгүйг л зөвлөөд хэлээд өгчих.


Энэ их амархаан, дүү минь. Уурган дээгүүр алхдаггүйтэй чинь адилхан, унасан морио зоддоггүйтэй чинь ижилхэн, ижий аавынхаа үгэнд ордогтой чинь ижилхэн, усны цэнгэгт сүү дусаадаггүйтэй чинь адилхан, хөлстэй эмээлээ хуулдаггүйтэй чинь ижилхэн. Энэ их амархан дүү минь. Хот гэдэг уулын хяраанд хашхирч дуулдаг шиг, хөдөө талд бууриа хатгадаг шиг, буусан газраа биеэ хөнгөлдөг шиг чинь хэтийдсэн эрх чөлөөтэй газар биш гэдгийг хэзээд санаж яв. Хот газар биеэ хичээ, хүний газар нэрээ хичээ.
Их хот руу, их амьдрал руу нүүж яваа дүү минь, эрдмийн мөрөө хайж яваа дүү минь. Эгч нь чамд хэдхээн жилийн дараа хөгшин өрнийн гудамжинд Харвард хүрэх замыг асууж зогсохыг ерөөе. Харин түүнийхээ дараа Монгол руугаа л ирэх замаа битгий мартаарай. Битгий асуулгаарай, битгий голоорой. Нутгийн зам үргэлж ивээлтэй байдаг юм шүү.
Их амьдрал руу ирж яваа дүү минь, ирээдүй рүү нүүж яваа дүү минь ээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com