Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Б.Ганхайч долдугаар байрт шалгарлаа

Японы нийслэл Токио хотод болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэй 81 кг болон эмэгтэй 63 кг-ын бөхчүүд татамидаа гарлаа. Монголын тамирчдаас эмэгтэй 63 кг-ын жинд өрсөлдсөн Б.Ганхайч Бразил, Канад, Италийн жүдочдыг буулган авч хэсгийн аваргын төлөө Словений алдарт бөх, олимп, дэлхийн аварга Т.Трстеняктай барилдан даралтаар хожигдов. Хэдийгээр хүчтэй өрсөлдөгчид ялагдсан ч шилдэг наймд үлдсэн Б.Ганхайч дагах барилдаан хийлээ. Дагах барилдаанд Нидерландын С.Вермерт ялагдаж долдугаар байрт шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн хагас шигшээд олимпийн мөнгө, ДАШТ-ий гурван алт, хошой мөнгөтэй Францын К.Агбеньену, олимпийн аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэлтэй Словений Т.Трстеняк, дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэлтэй Японы М.Таширо болон дэлхийн аваргын хүрэлтэй Нидерландын Ж.Фрэнссен нар шалгарлаа.
Өчигдөр барилдсан манай бусад бөхчүүдийн хувьд Б.Мөнгөнчимэг эхний өрсөлдөгч болох Израилийн бөхөд, эрэгтэйчүүдийн 81 кг-д барилдсан О.Ууганбаатар эхний учраа Мадагаскарын бөхийг ялсан ч дараагийн тойрогт Гүржийн бөхөд хожигдон тэмцээнээ өндөрлүүлэв.
Уржигдар эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ын жингийн медалийн эзэд тодорсон. Эрэгтэй 73 кг-ын жинд Риогийн олимпийн алт, дэлхийн хошой алтан медальт Японы Шохей Оно төвөггүй түрүүллээ. Тэрээр Унгвари, Йорданы Слман, олимпын алт, хүрэлтэй Гүржийн Лаша Шавдатуашвили, Туркийн Цилоглу нарыг хожоод хэсгээсээ гараад ирсэн. Хагас шигшээд Оросын Д.Ярцовыг, шигшээ барилдаанд жингийн тэргүүн бөх Азербайжаны Р.Оружовыг цэвэр ялснаар дэлхийн аваргаас гурав дахь алтан медалиа хүртлээ. Манай бөх ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр Филлипин, Египетийн бөхчүүдийг ялсан ч, Туркийн Б.Цилоглуд торгуулиар хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн. Ц.Цогтбаатар эхний учраа болох Тажикстаны жүдочид ялагдав.


Эрэгтэй 73 кг-н медальтнууд:
Алт: Ш.Оно (Япон)
Мөнгө: Р.Оружов (Азербайжан)
Хүрэл: Х.Хейдаров (Азербайжан), Д.Ярцов (Орос)

Эмэгтэй 57 кг-ын жингийн финалд хоёр япон бөх финалдаж Канадын нэрийн өмнөөс барилдаж буй К.Дегучи өнгөрсөн оны хагас шигшээд Ц.Ёшидад ялагдаж байсан хариугаа аван дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Тэмцээний А хэсгийг Ц.Ёшида тэргүүлэн гарч ирсэн бол С хэсгийг К.Дегүчи тэргүүлж хагас шигшээд өрсөлдөгч нараа буулган авснаар шигшээд шалгарсан юм. Энэ жинд барилдсан манай бөх Л.Энх-Отгон эхний өрсөлдөгчдөө хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн.

Эмэгтэй 57 кг-н медальтнууд:
Алт: К.Дегүчи (Канад)
Мөнгө: Ц.Ёшида (Япон)
Хүрэл: Р.Сильва (Бразил), Ж.Ковальчик (Польш)


Өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, эмэгтэйчүүдийн 70 кг-ын тамирчид татамид гарч өрсөлдөнө. Монголоос эрэгтэй 90 кг-д Г.Алтанбагана өрсөлдөх болно. Одоогоор Монголын баг ганц медальтай бөгөөд ДАШТ-ий эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Уранцэцэг гуравдугаар байрт орсон.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com