Уншиж байна...
 
ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа
“Үзэсгэлэнт” клиник эмнэлэг жүжигчин СТА Х.Отгонтунгалагийн хүсэлтийг зөвшөөрч бүх үйлчилгээндээ урамшуулал зарлажээ

"Фантастик" продакшны уран бүтээл "Зура2 - Цурам ажиллагаа”, “Эрвээхэйн сүүдэр” киноны гол дүрийг бүтээсэн “Шинэ Үе” продакшны жүжигчин СТА Х.Отгонтунгалагийн шинэ дүр төрх олны анхаарлыг татаад байгаа билээ. Өдгөө хоёр хөөрхөн үрийн ээж болсон жүжигчин бүсгүй өөрийн гоо үзэсгэлэнгээ илүү тодотгож хөх сойх, өргөх гоо сайхны мэс aжилбарт орсон бөгөөд шинэ өөрчлөлтөө сэтгэл хангалуун байгаагаа цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр “Хүүхдээ хөхүүлэх, жин нэмж хасахаас эхлээд бүсгүйчүүд бидэнд тулгардаг асуудлуудын нэг яах аргагүй хөхний гоо үзэсгэлэн байдаг. Үзэсгэлэнт клиникийн эмч нарын зөвлөснөөр “Хөх сойх, хөх өргөх” мэс заслыг сонгон үйлчлүүлж, үр дүнд нь сэтгэл ханамж дүүрэн байна. Г.Мөнх-Эрдэнэ эмчээр удирдуулсан мэргэжлийн мэс заслын эмнэлэгийн хамт олондоо маш их баярлалаа” хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.

Тэгвэл жүжигчин Х.Отгонтунгалаг бусад бүсгүйчүүдээ ч мөн гоо сайхан болоход туслахыг “Үзэсгэлэнт” клиник эмнэлэгийн хамт олноос хүссэн бололтой. Учир нь тус эмнэлэгийн хамт олон цахим хуудастаа түүний хүсэлтийг зөвшөөрч бүх үйлчилгээндээ 50% хүртэлх урамшууллыг есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 10-ны өдөр хүртэл зарлаж байгаагаа мэдэгджээ. 

Ташрамд дурьдахад, Дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа “Үзэсгэлэнт” клиник эмнэлэгээр монголын сайхан гэгддэг бүсгүйчүүд үйлчлүүлдэг бөгөөд тус эмнэлэг нь хөх өргөх мэс заслаас гадна Үтрээний хөндий багасгах, хэвлийн арьс татах, сорви цэгцлэх, бүдүүн шулуун гэдэсний мэс засал, дээд доод зовхи татах, чихний сэтэрхий засах мэс засал гэх мэт олон үйлчилгээг үзүүлдэг аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
1 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com