Уншиж байна...
 
ИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэнНийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайж ирсэн, гэмтэж бэртсэн 108 амьтныг иргэдийн дуудлагын дагуу очиж аварчээ#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв"Хунт нуур" хүүхэлдэйн жүжгийг энэ сард хоёр удаа тоглоноЯпоноос орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж шилжүүлэн авна#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэв
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах боломж улам бүр нэмэгдэж байна

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн. Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас  санхүүжүүлж байна.

Энэхүү эрүүл мэндийн салбарт хийгдсэн цогц шинэчлэлийн хэрэгжилт нь цаг хугацааны хувьд Коронавирусын цар тахлын үетэй давхцсан хэдий ч бид шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж ажиллалаа. Эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлсний үр дүнд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбоотой урсгал засвар үйлчилгээг хийх асуудлыг төсвийн шууд захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх боломжийг бүрдүүлээд байна.

Салбарын шинэчлэлийн үр дүнг хэлэлцэх, цаг үеийн тулгамдсан асуудлаар санал солилцож, цаашид анхаарч ажиллах үүрэг чиглэл өгөх зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага болон Нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2022 оны 8 сарыг Эрүүл мэндийн ажилчдын Нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарлаж байгааг мэдэгдсэн бөгөөд тэрээр Засгийн газрын зүгээс 2022 оны 1 улиралд эрүүл мэндийн ажилчдын цалингийн доод жишгийг тогтоосон 107 дугаар тогтоолыг баталсны үр дүнд эрүүл мэндийн байгууллагууд эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлж эхэлснийг сайшаан тэмдэглэлээ. Тухайлбал,  Эрүүл мэндийн сайд өнгөрсөн 7 хоногт Өвөрхангай аймгийн Хархорин суманд албан томилолтоор ажиллах үед эмнэлгийн удирдлага “эмч, ажилчдын үндсэн цалинг 10-25 хувиар нэмэгдүүлж, улирал бүр урамшуулал олгож байгаа” талаар танилцуулсан жишээг дурьдлаа. Мөн хурал дээр Хавдар судлалын үндэсний төв эмч, ажилчиддаа 15 сая хүртэлх төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон бол Гэмтэл согог судлалын үндэсний төв 2022 он гарсаар эмч, эмнэлгийн ажилчиддаа  500.000 төгрөгийн урамшуулал олгож, сувилагч нарын үндсэн цалинг 10-25 хувиар нэмсэн талаараа мэдээллээ. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв 2021 онд нийт ажилчдынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн бол 2022 онд гүйцэтгэлтэй нь уялдуулан 20 хувь нэмэгдүүлсэн байна. Амгалан төрөх газар 2022 оны 7 сарын 1 өдрөөс эмч эмнэлгийн ажилчдын цалингаа 10-20 хувиар нэмсэн байна.

Эрүүл мэндийн сайд эмнэлгийн удирдлагуудад “Нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын хүрээнд холбогдох хууль, журамд заасны дагуу эрүүл мэндийн байгууллагын албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, эмч ажилчдын байрны урьдчилгаа төлбөр төлөхөд санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлт үзүүлэх гэрээ байгуулсан банкуудтай хамтран ажиллах чиглэл өглөө. Орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах эмч, ажилчдыг сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй, ил тод зарчмаар Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын болон бусад талын оролцоотойгоор зохион байгуулахыг үүрэг болголоо. Түүнчлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогын тодорхой хувийг эмнэлэгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авах, шинэчлэхэд зарцуулж, тусламж үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг даалгалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com