Турк, Сирид хүчтэй газар хөдлөлтийн улмаас барилга байгууламж хэрхэн сүйдсэнийг BBC агентлаг гэрэл зургаар харуулжээ. Ингэхдээ хэдхэн хоногийн өмнө баяр баяслаар дүүрэн иргэд зөрөлдөж байсан Турк Улсад өнөөдөр гэр бүлийн гишүүнээ олох гэсэн нутгийн иргэд болон гамшигт өртөгдсөдийг аврахыг хүссэн аврагчдын гуниг дүүрэн бас нулимстай харц л харагдаж байна гэжээ.
Сүйрэл дагуулсан газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо Турк улсад 12 мянга 391 хүрснийг тус улсын Гамшгийн менежментийн агентлагаас мэдээлсэн байна.
Одоогоор Турк улсын болон дэлхийн 40 гаруй орны илгээсэн аврах багийнхан эрэн хайх, аврах ажиллагаа зохион байгуулж байгаа ч цаг хугацаа өнгөрөх тусам гамшигт нэрвэгдэгсдийг эсэн мэнд олох магадлал багассаар байгаа аж.
Бэлтгэсэн: Ц.Кастро
эх сурвалж: BBC