Уншиж байна...
 
ИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэнНийслэлийн суурьшлын бүсэд идэш тэжээл хайж ирсэн, гэмтэж бэртсэн 108 амьтныг иргэдийн дуудлагын дагуу очиж аварчээ#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв"Хунт нуур" хүүхэлдэйн жүжгийг энэ сард хоёр удаа тоглоноЯпоноос орчин үеийн батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж шилжүүлэн авна#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэв
Хятад улс Тайванийг эзлэн, түрэмгийлэх гээгүй, харин энх тайвны замаар дахин нэгдэхийг илүүд үзэж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гаригт АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-д хүрэлцэн ирсэн талаар бид мэдээлсэн.  Тэрбээр дээд хэмжээний чуулганы хүрээнд өнөөдөр  АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзжээ.

ТЭдний уулзалт дөрвөн цаг орчим үргэлжилсэн бөгөөд энэ үеэр АНУ-Хятадын харилцаа хурцдахад нөлөөлсөн асуудлуудыг хөндсөн талаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Мөн нэгэн нэрээ нууцлахыг хүссэн мэдээлэгчийн мэдээлснээр "Хятад улс Тайванийг эзлэн, түрэмгийлэх гээгүй, харин энх тайвны замаар дахин нэгдэхийг илүүд үзэж байна" гэж уулзалтын үеэр мэдэгджээ.

Хятад улс ойрын жилүүдэд Тайванийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй гэж Ши Жиньпин Ж.Байденыг тайвшруулахыг хичээсэн бол Ж.Байдены зүгээс, Тайванийн сонгуулийн үйл явцыг хүндэтгэхийг Хятадаас хүссэн гэж албаны төлөөлөгч мэдээлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, "Нэг Хятад" бодлого, түүний аливаа шийдвэр энх тайвны шинжтэй байх ёстой гэсэн АНУ-ын итгэл үнэмшлийг дахин нотолж байна. Би үүнийг өөрчлөхгүй. Өөрчлөгдөх асуудал биш. Харин Тайванийн арлыг эх газартай нэгтгэхийн тулд Хятад Улс хүч хэрэглэх гэсэн аливаа оролдлогын эсрэг АНУ Тайбэйг үргэлжлүүлэн зэвсэглэх болно гэдгийг онцолсон байна. Мөн ирэх онд болох Тайванийн сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Хятадад уриалжээ.

Үргэлжлүүлэн Ж.Байден, АНУ, Хятадын өрсөлдөөнийг “зөрчил мөргөлдөөн болгон даамжруулахгүй байхыг” баталгаажуулж, харилцааг хариуцлагатай байдлаар зохицуулах ёстой гэдгийг онцолсон байна. Тэд мөн уур амьсгалын өөрчлөлт, мансууруулах бодистой тэмцэх, хиймэл оюун ухаан зэрэг асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай байгаа талаар санал солилцжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com