Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны VII Их хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Их хуралд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр дүрмээр олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны шинэ тэргүүнээр Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж байгаагаа Их хурлын төлөөлөгчдөд танилцуулав.

Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ шийдвэрийг гаргахдаа намын удирдах төвшний хүмүүстэй зөвлөлдөж, мөн Социал Демократ Монголын Залуучуудын Холбоон доторх уур амьсгалыг үндэслэсэн гэдгээ онцоллоо. Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь 1990 онд төрсөн бөгөөд 2008 онд Монгол Ардын Намд элссэн. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Намын байгуулалтын газрын дарга, СДМЗХ-ны дэд Ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаалтай юм. Нэр дэвшигч Б.Пүрэвдагватай өрсөлдөх өөр нэр дэвшигч танхимаас гарсангүй.

Иймд түүнийг Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны шинэ Ерөнхийлөгчид дэмжих эсэхээр санал хураалт явуулахад VII Их хуралд оролцож буй төлөөлөгчид 100 хувийн саналаар Б.Пүрэвдагвыг дэмжсэн тухай тооллогын комиссын дарга Д.Ихбаяр индэрт мэдээлэв. Ингэснээр Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагва сонгогдож, холбооны тамга тэмдгийг Монгол Улсын сайд Н.Учрал түүнд хүлээлгэн өглөө. Энэхүү Их хуралд 21 аймаг, 9 дүүргээс төлөөлөн 500 гаруй залуу оролцож байгаа юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com