Уншиж байна...
 
ИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна
Баялгаа бултаараа хүртэх эхлэлийг тавьсан сангуудын тухай хэдэн үг

Хэдхэн хоногийн өмнө монголчуудын дансанд Эрдэнэс Тавантолгойн хувьцааны ногдол ашиг орсон. Үүнийг дагаад олон л зүйл өрнөж байна. “Мөнгө тарааж байхаар цахилгаан станц барьсангүй. Ерөнхий сайдын нэр хүнд унаад байхаар бэлэн мөнгө тараалаа” гэх зэргээр сошиал орчинд цэцэрхэлт хөвөрч л байна. Гэвч бид нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй.

Таны дансанд орсон энэ 135 мянган төгрөг бол хэн нэгэн улстөрчийн нэр нүүрээ хамгаалах гэж тараадаг зүйл огт биш. Бас төрөөс зүгээр өгөөд байгаа мөнгө ч биш. Энэ бол монголчууд байгалийнхаа баялгийг ашиглаж чаддаг болсны, түүнийгээ үр ашгийг хүртэж чаддаг болсны л үр дүн. Үндсэн хуулиндаа байгалийн баялаг бол ард түмний өмч гээд заачихсан хэрнээ сүүлийн 30 жил яаж өрнөлөө. Цөөхөөн хэдэн гэр бүлийн компани баялгийн ихэнхийг эзэмшсээр өнөөг хүрсэн. Ерөнхий сайд өнөөдөр Баялгийн сангийн тухай мэдэгдэл хийхдээ “Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдах хүртэлхээс өмнөх хугацааг харъя. Тэр жилүүдэд  байгалийн баялаг  алдуул адуу шиг байсан. Одоо хашаанд орж ирсэн” гэчихнэ лээ. Хатуу ч үнэн үг. Төрөөс мөнгө зарцуулж нөөцийг нь тогтоосон хэрнээ өдгөө ганц гэр бүлийн эзэмшилд буй цөөнгүй орд бий. Тэр бүх ордын 34 хувь түмний өмч болвол өнөөдөр тараасан 135 мянган төгрөг ирэх жилүүдэд улам л өснө. Ингээд харахаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хамгийн том үр дүн бол  улсынх нь байгалийн баялгийн өгөөжийг иргэн Дорж, Дуламаад нарт хүртээж эхэлсэн явдал мөнөөсөө мөн.

  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, дөрөвдүгээр сард УИХ баталсан. Оюу толгойн өрийг хүчингүй болгуулж байж энэ хуулийг батлах боломжтой болсон байдаг. Ингэж баталснаар Үндэсний баялгийн сан бодит утгаараа хэрэгжих боломжтой болсон юм. Энэ сарын 20-нд Засгийн газраас Үндэсний баялгийн санг “Чингис” гэж нэрлэхээр болж, Ерөнхий сайд өөрөө мэдээлэл хийснийг уншигч та санаж байгаа байх.

Үндэсний баялгийн сан маань дотроо гурван сантай. Ирээдүйн өв сан гэж бий. Одоогийн байдлаар энэ санд 3.972 тэрбум төгрөг төвлөрчихөж. Ирээдүйдээ зориулан хуримтлуулж буй мөнгө гээд ойлгочихож болно. Гэхдээ хөрөнгө оруулалт хэлбэрээр, эсвэл эрсдэл багатай зүйлд захиран зарцуулах боломж нь хуулиар нээлттэй.

Хуримтлалын сан гэж бий. Энэ жил тус санд 497.5 тэрбум төгрөг төвлөрсөн гэсэн мэдээллийг Ерөнхий сайд өглөө. Нийт монголчууддаа энэ мөнгийг хуваахаар 135 мянган төгрөг болж.  Энэ мөнгө таны нэр дээр хадгаламж хэлбэрээр байх юм. Хүсвэл И-Монгол руугаа ороод шалгаж болно. Энэхүү хадгаламжаа та боловсрол, эрүүл мэнд, орон сууц худалдан авахдаа ашиглах боломжтой. Хуримтлалын санд ирэх онд нэг их наяд төгрөг төвлөрөх төсөөлөл бий.  Одоогоор Эрдэнэт, Оюу толгой, Хөтөл, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Тавантолгойн төрд ногдох 34 хувь нь Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Хуримтлалын санд шилжиж байгаа юм. Үүн дээр нэмээд Цагаан суварга, Ачит ихт, Бадрах энержи зэрэг томоохон төслүүдийн 34 хувийн мөнгө шилжиж орох учиртай. Тэр хэрээр таны хадгаламж зузаарна гэсэн үг.

  • Гурав дахь нь Хөгжлийн сан. Энэ сангаар дамжуулж нийгэмд тулгамдаж байгаа агаарын бохирдол, утаа, эрчим хүчний дутагдал, түгжрэл гэх мэт асуудлыг шийдэх боломжтой гэсэн үгийг Ерөнхий сайд онцоллоо.

Л.Оюун-Эрдэнийг чиглэсэн, энэ засгийг унагахын төлөөх оролдлогууд эрчимжээд байгаагийн цаадах шалтгаан нь ерөөсөө л энэ. Байгалийн баялгийн өгөөжийг цөөхөн хэдэн олигархи компани биш улс даяараа хүртэх ёстой гээд Үндэсний баялгийн сангийн хууль батлуулснаараа мань эр өөртөө гал дуудчихсан хэрэг. Ийм гал өөр рүү нь чиглэх байсныг мэдсэн л гэлээ тэр Ерөнхий сайд болсноосоо хойш хийнэ гэж хэлсэн бүхнээ эхнээс нь хйигээд явж байна. Анх Үндэсний баялгийн сангийн тухай ярихад хүмүүс бараг шоолж байсан. Гэвч Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, энэ хуулийг батлуулаатахсан.Үр дүнд нь бид сантай болчихоод  байгалийн баялгийн өгөөжөө жинхэнэ утгаар нь хүртээд эхэлчихлээ. Эдгээр сангийн хуримтлалууд жил ирэх тусам улам  тэлнэ. Тэр хэрээр монголчууд эмчилгээ, сургалтын төлбөртөө санаа зовохоо больж, орон сууцтай болно гэдэг огторгуйн мөрөөдөл байхаа болино. Нэг ёсондоо Үндэсний баялгийн сан бол үндэстнээрээ баяжих эхний алхам юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com