Уншиж байна...
 
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажиллана
Олон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байна

Олон улсын Спортын хутга шидэлтийн холбооны Ерөнхийлөгч Трохов Андрей Александрович , Олон улсын Спортын хутга шидэлтийн холбооны Ерөнхий шүүгч Спиркин Владимир Семёнович тэргүүтэй 23 хүний бүрэлдхүүнтэйгээр 2025 оны 01-р сарын 10-аас 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Олон улсын Спортын хутга шидэлтийн сургалт зохион байгуулж байна. Уг сургалтыг Олон улсын хэмжээний мастер 6 хүн , Спортын мастер 10 хүн,4 олон улсын хэмжээний шүүгчид зохион байгуулж байгаа бөгөөд оролцож байна.

Уг сургалтыг Спортын хутга шидэлт сонирхогчдын нийгэмлэг болон Монголын зэвсэгт хүчний Гардан тулааны холбоо, Шиги ХХК, Нимпекс групп ХХК хамтран зохион байгуулж байгаа болно. Энэхүү сургалтанд Хилийн цэргийг удирдах газар, Үндэсний батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн Ерөнхий газар, ОБЕГазар зэрэг хууль хүчний байгууллагын 60 гаруй тамирчид албан хаагчид, 20 гаруй иргэд сонирхогчид хамрагдаж байгаа болно.

Сургалтын нээлтийн арга хэмжээ 2025 оны 01-р сарын 11-ний өдөр ҮБХИС-ийн Тэмүжин сургууль дээр болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд ҮБХИСургуулийн захирал бригадын генерал С.Дашзэвэг, ЗХЖШтабын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх, Спортын хутга шидэлтийн нийгэмлэгийн тэргүүн Шиги ХХК-ний захирал Г.Эрдэнэбилэг, ҮБХИС-ийн биеийн тамирын тэнхимын дарга, МУ-ын Гавьяат дасгалжуулагч хурандаа Д.Цог эрдэнэ, Монголын Зэвсэгт хүчний Гардан тулааны холбооны Ерөнхийлөгч бэлтгэл хурандаа Б.Дамба, Олон улсын Спортын хутга шидэлтийн холбооныы Ерөнхийлөгч Трохов.А.А, Олон улсын хутга шидэлтийн холбооны Ерөнхий шүүгч Спиркин В.С нар оролцлоо. Нээлтэнд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга уран бүтээлийн дээжээсээ хүргэлээ.

Энэхүү сургалт нь 5 хоногийн хугацаанд явагдах бөгөөд оролцогсдод Сургалтанд хамрагдсан болон Шүүгчийн сертификат олгогдох болно. Энэхүү сургалтын дараагаар Спортын хутга шидэлтийн клубүүдийг байгуулж эхлэх бөгөөд орон нутаг болон сонирхсон хувь хүн байгууллагуудад сургалт явуулах болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
103.212.162.50
Ямар гоё сургалт вээ. Хаана болж байгаа юм бол хамрагдах вмсан
9 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com