Уншиж байна...
 
Олон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээ
Худал мэдээлэл, гүтгэлгүүд Монголын Хөлбөмбөгийн холбоо, Олон улсын Хөлбөмбөгийн холбоо хоорондын харилцаанд сэв суулгах вий

Манай улсын Хөлбөмбөгийн холбоо нь Олон улсын Хөлбөмбөгийн холбоотой нягт хамтын ажиллагаатай явж ирсэн. Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос дэлхийн орнуудын хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих зорилгоор "FIFA Forward Development Programme" хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд манай улстай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр гэрээ хэлцлийн анхан шатандаа явж байх үед спортын хөтлөгч Б.Батзаяа тэргүүтэй хүмүүс “FIFA хөтөлбөрийн хүрээнд Монголын Хөлбөмбөгийн холбоонд 1 сая ам.долларын төсөл гэж мөнгө нь орж ирээд, энэ төслийг хэрэгжүүлээгүй, удирдлагууд нь зарцуулаад дууссан” гэх агуулга бүхий худал ташаа мэдээлэл хийв. Энэ талаар Монголын Хөлбөмбөгийн холбооноос мэдэгдэл гаргаж “Манай холбооны дансанд 1 сая ам.доллар орж ирээгүй нь үнэн болно” гэв. Спортын хөтлөгч Б.Батзаяа болон холбоонд ажиллаж буй Техникийн хэлтсийн хэсэг ажилтны энэхүү гүтгэлгийн цаана холбооныхоо удирдлагын эрхийг хууль бусаар авах гэсэн санаархал байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Ямартай ч, холбооны үйл ажиллагаанд саад учруулах, улмаар удаа дараагийн энэ мэт худал гүтгэлэг нь Монголоосоо хальж, Олон улсын Хөлбөмбөгийн холбооны өмнө Монгол Улсынхаа нэр хүндийг унагах, цаашдын гадаад хамтын ажиллагаанд сэв суулгах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд саад тотгор учруулж болзошгүй эрсдлийг бий болгоод байна. Ийнхүү Монголын Хөлбөмбөгийн доторх зарим нэг хүний болчимгүй үйлдэл, удирдлагын эрхийг авахыг санаархсан явцуу эрх ашиг нь эцэстээ Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын өмнө шившигт хутгаж орхив.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com