Гэгээн хайрын баярын өдрөөр дурлалт хосдоо шоколад бэлэглэн хайраа илэрхийлдэг
уламжлал олон зууны тэртээгээс улбаатай. Валентины өдрөөр хүмүүс яагаад шоколад өгч авдаг
нь тодорхойгүй ч энэ уламжлал хаанаас үүссэн тухай олон хувилбар байдаг. Энэхүү онцгой
бүтээгдэхүүн нь хайр сэтгэл, тансаг байдал, хүсэл тэмүүлэл, мэдрэмжийг бэлгэддэг.
Шоколад нь баяр баясгалан, аз жаргалын төлөв байдлыг хариуцдаг эндорфин гормоныг
ялгаруулдаг.
Какао - ‘‘бурхдын хоол’’. Шоколадны үндсэн түүхий эд болох какаоны мод нь грек хэлнээс
‘‘бурхдын хоол’’ хэмээн орчуулагддаг. Иймээс ч Гэгээн Хайрын өдөр дурлалт хосуудыг бие
биеэ бурханчлан шүтэж байдгийг энэхүү бэлгээр бэлгэддэг.
XVI-р зуунд Ацтекчууд какаоны үрийг нь мөнгөн тэмдэгт болгож хэрэглэж байжээ.
Ацтекчууд чихэрлэг амтыг үржил шимтэй холбодог байсан ба үржил шимийн зан үйлд
шоколад өргөдөг байжээ. Мөн ацтекийн хаад хайртай хүндээ шоколадаар дүүргэсэн бэлэг
өгдөг байсан уламжлалтай байжээ.
XVII-р зуунд Англид шоколадыг тусгай эдгээх чанартай бүтээгдэхүүн гэж үздэг байсан
бөгөөд ‘‘хайрын хоол’’ ч гэж нэрлэж байжээ.
Үүнээс үзэхэд шоколад нь хүний сэтгэл хөдлөлд асар их нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн юм.
Тиймээс та хайртай хүндээ шоколад бэлэглэхээ мартуузай.
Хайртдаа бэлэглэх шоколадаа сонгож амжаагүй яваа юм биш биз?
Туркийн алдарт ‘‘Elit chocolate’’-г бид танд санал болгож байна.
Яагаад ‘‘Elit chocolate’’ гэж үү?
100 ЖИЛИЙН ТҮҮХ
‘‘Elit chocolate’’ шоколадны брэнд нь 1924 онд Туркийн нийслэл Истанбул хотод үүсчээ.
Үүнээс 70 жилийн дараа буюу 1994 онд тэд Австри улс руу анхны экспортын бүтээгдэхүүнээ гаргажээ.
Харин 2019 оны байдлаар тус брэндийн шоколадан бүтээгдэхүүнүүд дэлхийн 85 улсад
нийлүүлэгдэж, 1 жилийн дараа гэхэд Amazon-ы зах зээлд гарч чадсан юм.
‘‘Elit chocolate’’ нь олон төрлийн сонголт, өвөрмөц амт, түүхий эдийн чанараараа ялгарч өдгөө
дэлхий дахинаа хэдийнээ сая, сая үнэнч хэрэглэгчтэй болжээ.
БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ ОРЦ, НАЙРЛАГА
Зөвхөн байгалийн гаралтай орц, найрлагыг ашиглан хадгалагч бодисгүйгээр шоколадаа
үйлдвэрлэдэгээрээ ‘‘Elit chocolate’’ брэнд тун алдартай. Мөн элсэн чихэр орлуулагч, далдуу
модны тосноос татгалзсан бөгөөд шоколадны бүх төрөл нь ‘‘Halal certificate’’-тай юм.
ГОЁМСОГ САВ, БАГЛАА БООДОЛ
Амттанд дурлагсад ‘‘Elit Chocolate’’-д маш өндөр үнэлгээ өгдөг. Учир нь шоколадны
хайрцгийг нээх үед тансаг үнэр нь хамар цоргиж сэтгэл сэргэнэ.
Шоколад нь дараах ач тустай:
Эрч хүчийг нэмнэ. Шоколад нь антиоксидантаар баялаг тул тархины цусан хангамжийг
сайжруулж, үйл ажиллагааг дэмжих төдийгүй найрлаган дахь какаон фланавол нь сэтгэн
бодох, ой санамж болон анхаарал төвлөрүүлэх чавдарыг тэлж өгдөг байна.
Зүрхний үйл ажиллагаанд сайн. Хар шоколад нь өөртөө цусны эргэлтийг сайжруулан,
зүрхний ачааллыг багасгадаг бодис агуулдаг тул шоколад иддэг хүний зүрх, иддэггүй
хүнийхээс 37%-иар эрүүл байдаг.
Сэтгэл санааны байдлыг дээшлүүлнэ. Өдөр бүр хар шоколад идсэнээр бухимдсан хүний
стресс болон дааврын түвшин эрс буурч, стрессийн нөлөөг багасгадаг байна.
Шоколадны мастер ‘‘Elit chocolate’’.
Эх сурвалж: https://www.elit-chocolate.com/history/
Имартын бүх салбарт худалдаалагдаж байна.
Захиалахыг хүсвэл: https://shorturl.at/WZKiE