Уншиж байна...
 
Н.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морил
"Багшийн цалинг нэмэхийн тулд төрийн албан хаагчаа цомхотгох хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Н.Эрдэнэбат:

-2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нэлээд олон зүйл тусгагдсан байна. Төрийн албан хаагчийг цомхотгох ажлыг зохион байгуулах зайлшгүй шаардлагатай. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг болчихсон төрийн байгууллагууд зөндөө байна. Зарим агентлагууд дээр дарга нарын тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Үеийн үед цомхотгол хийхдээ ардаа хамгаалалтгүй хэдэн хүмүүсийг хөөгөөд явуулчихдаг тал бий. Тиймээс цомхотгол хийх гэж байгаа бол тухайн байгууллагын ажилчдын саналыг харгалздаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт 2026 онд жирийн иргэд, бизнес эрхлэгчдийн орлого хэрхэн нэмэгдэх вэ? Ард иргэд үүнийг л хүсэж байна. Гуравдугаарт зээлийн хүү хэдэн хувиар буурах вэ гэдэгт хариулт авмаар байна. 

Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр:

-Төрийн албыг цомхотгоход УИХ оролцоотой баймаар байна. Иргэдийн орлого хэрхэн нэмэгдэх вэ гэвэл үндсэндээ манай хувийн хэвшлүүдийн үйл ажиллагаа сайжирч байж, баялаг бүтээж байгаа хүмүүсийн орлого сайжирч байж л бид нарын орлого, цалин хөлс нэмэгдэнэ. Энэ бол хууль. Тийм учраас хувийн хэвшилдээ татварын таатай нөхцөл бий болгохоор Засгийн газар тодорхой шийдэлд хүрсэн. Энэ шийдлээ өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн хурал дээр танилцуулсан байх гэж бодож байна. Тиймээс үүн рүүгээ эргэлзээгүй алхах хэрэгтэй. 

Гаднын банк байгуулах ажил бол төв банкны эрх мэдлийн хүрээнд байгаа. Үүнийг УИХ шахах ёстой. Зээлийн хүү буурах ганцхан нөхцөл байгаа тэр бол инфляци буурах. Инфляцыг бууруулахын тулд төр өөрөө худалдан авалт дээрээ дамын наймаанаас салах хэрэгтэй. Үүнээс салаад хиймэл оюун ухаанд өгчих юм бол яваандаа үнэ буурна.Эрэлт нь буурахаар хувийн хэвшил буюу иргэд дээр очих бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломжтой. Нөгөө талдаа боловсролын үнэ төрийн мэдэлд байна. Жишээлбэл, Засгийн газар их сургуулийн үнийг яаж тогтоох вэ гэдгээ гаргачих хэрэгтэй. Ингэж Засгийн газар хийж чадах зүйлээ хийгээд явбал инфляци буурна. Тэгвэл яваандаа зээлийн хүүг бууруулах боломжтой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
3 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
3 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com