Уншиж байна...
 
Н.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ
Хүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа

Аймгийн ИТХ-ын Зөвлөл энэ сарын 2-нд хуралдаж, хуралдаан зарласан захирамжийг зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан цахим, танхим хосолсон хэлбэрээр А.Амарын танхимд хуралдах бөгөөд хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг 6 дугаар сарын 5-ны өдөр Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх юм. 

Хурлаар Орхон аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2025 оны эхний хагаст хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Аймгийн хүүхдийн төлөө зөвлөл 21 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр 2024 онд шинэчлэгдсэн бөгөөд шинээр томилогдсон гишүүдийг чадавхжуулах, тогтмол мэдээ мэдээллээр хангахаас гадна хууль тогтоомж, чиг үүргийн дагуу гишүүн байгууллагуудтай хамтран ажиллажээ.

Цахим орчинд хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох залилах, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт болон хүчирхийлэл, аллага хядлага, садар самуун, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан нийтлэл, уран бүтээл нийтлэхгүй байх талаарх сургалтыг зохион байгуулжээ.

Үе тэнгийн дээрэлхэлтийн нөхцөл байдлын тандалт судалгааг 2019 хүүхэд хамруулан цахимаар зохион байгуулж, уг судалгаанд үндэслэн “Харах өнцөгтөө хайр нэмье”, “Эрч хүч, урам зориг өгдөг найз байя”, “Сэтгэл зүйч зөвлөж байна”, “Хүмүүжлийн эерэг арга”, “Хайр нэмье” зэрэг цахим нөлөөллийн аянуудыг өрнүүлсэн байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
3 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
3 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com