Уншиж байна...
 
УДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт хүрэлцэн ирэхэд компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, гүйцэтгэх захирал Ж.Болд нар тоног төхөөрөмжийн шинэчлэлт, бүтээн байгуулалт болон үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа.

“Түмэн шувуут” ХК урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч, өнгөрсөн онд “Түмэн шувуут-2” үйлдвэрээ ашиглалтад оруулан, дараагийн үйлдвэрээ барьж байна.

Энэ онд 170 сая, ирэх жил 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд энэ нь дотоодын зах зээлийн 40 хувь гэсэн үг юм. 2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж 50 хувийг хангах юм байна.  

Тус компанийн “Агрофийд” үйлдвэр тахианы болон мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна. Энэ онд 40 мянга, ирэх жил 55 мянган тн тэжээл үйлдвэрлэх юм.

Энэ онд дотоодын үйлдвэрлэгчдээс 38 мянган тн улаан буудай, хивэг, овьёос зэргийг худалдан авсан бол 2026 онд 53 мянган тн-ыг авахаар төлөвлөжээ.

Компанийн удирдлагууд мөн махны чиглэлийн “Дорпер” хонины үржлийн аж ахуйн төслийнхөө талаар танилцууллаа.

Компани 2004 онд байгуулагдсан, дөрвөн салбар үйлдвэртэй, 360 гаруй ажилтан, албан хаагчтай. 17 нэр төрлийн савлагаатай өндөг, 10 нэр төрлийн мал, амьтны тэжээл болон шувууны сангасыг боловсруулж органик бордоо үйлдвэрлэж байна.

19 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2019-2023 онд 10 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ.

Манай улс 2020 оноос өмнө хэрэгцээт өндөгнийхөө 50-иас илүү хувийг импортоор авдаг, цөөн хэдэн аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, барилга байгууламж нь хуучирч муудсан байлаа.

2022 оноос хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнд аж ахуйн нэгжийн тоо өсөж, хүчин чадал, тоног төхөөрөмж нь сайжирч, энэ хэрээр үйлдвэрлэл нэмэгдсэн юм.

Ирэх хоёр жилийн дотор дотоодын 30 гаруй шувууны аж ахуй нийт 3 сая тоо толгой шувуутай болж, жилд дунджаар 650 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ.

Ингэснээр дотоодын хэрэгцээг энэ онд 80 хувь, ирэх жил 100 хувь хангах боломж бүрдэнэ.  

Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхнээс нь тууштай дэмжиж, бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл аваад  байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com