Хавдар судлалын үндэсний төвийн (ХСҮТ) захирлаар ажиллаж байсан Н.Эрдэнэхүүг ажлаас нь чөлөөлсөн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханы шийдвэрийг шүүх хүчингүй болгож, түүнийг ажилд нь буцаан томилох шийдвэр гаргажээ. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгохоор шүүхийн шийдвэрт тусгасан байна.