Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өчигдөр /2025.10.27/ болж, Иргэний зориг ногоон намаас ирүүлсэн өргөдлийг хэлэлцжээ. Хуралдаанаар Иргэний зориг ногоон намын дүрмийн шинэчилсэн найруулга, хөтөлбөрийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж, улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 210 дахь хэсэгт заасны дагуу буцаахаар шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр Иргэний зориг ногоон нам УИХ-д дөрвөн суудалтай болсон билээ. Тодруулбал, ИЗНН-ын дарга Б.Батбаатар, тус намын гишүүн Р.Батболд, С.Замира, М.Нарантуяа-Нара нар УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм.