Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээ

Сонгуулийн ерөнхий хороо Үндэсний номын сантай хамтран “Сонгуулийн боловсрол, эрх зүйн уншлагын танхим”, нийслэл, 9 дүүрэг, 21 аймгийн Номын санд “Сонгогчийн булан” ажиллуулж байгаа.

Иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх, мэдээ мэдээлэл түгээх зорилготой хамтын ажиллагааны хүрээнд сумдын Номын санд “Сонгогчийн булан”-г тохижуулах ажил үргэлжилж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль товлон зарласан 42 сумын Номын санд “Сонгогчийн булан” нээж, сонгуулийн хууль тогтоомжийн эмхэтгэл, гарын авлага, “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн цуврал сэтгүүлээр үйлчилж эхэллээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Номын сан дахь “Сонгогчийн булан”-нд сумын Сонгуулийн хороо нээлттэй өдөрлөг зохион байгуулж, өчигдөр (2026.06.17) 18 сонгогч, ахлах ангийн 15 сурагчид сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, ном товхимлоор үйлчилжээ.

Сонгуулийн ерөнхий хороо Номын сангийн уншигч, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, залууст сургалт зохион байгуулах зорилгоор Үндэсний номын сан, нийслэл, 21 аймгийн нийтийн номын сангийн номын санчдыг “Хариуцлагатай сонгогч” сургалтын сургагч багшаар бэлтгэсэн. Цаашид Монгол Улсын бүх сумын Номын санд “Сонгогчийн булан” тохижуулж, номын санчдыг сургагч багшаар бэлтгэн сонгуулийн боловсрол олгох зорилт тавин ажиллаж байна.

Иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, сонгуулийн эрх зүйг хөгжүүлэх, мэдээ мэдээлэл түгээх зорилготой хамтын ажиллагааны хүрээнд сумдын Номын санд “Сонгогчийн булан”-г тохижуулах ажил үргэлжилж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль товлон зарласан 42 сумын Номын санд “Сонгогчийн булан” нээж, сонгуулийн хууль тогтоомжийн эмхэтгэл, гарын авлага, “Сонгуулийн боловсрол” онол, арга зүйн цуврал сэтгүүлээр үйлчилж эхэллээ.

Тухайлбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Номын сан дахь “Сонгогчийн булан”-нд сумын Сонгуулийн хороо нээлттэй өдөрлөг зохион байгуулж, өчигдөр (2026.06.17) 18 сонгогч, ахлах ангийн 15 сурагчид сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, ном товхимлоор үйлчилжээ.

Сонгуулийн ерөнхий хороо Номын сангийн уншигч, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох, залууст сургалт зохион байгуулах зорилгоор Үндэсний номын сан, нийслэл, 21 аймгийн нийтийн номын сангийн номын санчдыг “Хариуцлагатай сонгогч” сургалтын сургагч багшаар бэлтгэсэн. Цаашид Монгол Улсын бүх сумын Номын санд “Сонгогчийн булан” тохижуулж, номын санчдыг сургагч багшаар бэлтгэн сонгуулийн боловсрол олгох зорилт тавин ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
5 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com