Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
СИБИРИЙН ХҮЧ-2–ИЙН СУРАГ ОЙРТОВ УУ?

Монголын нутгаар хийн хоолой тавигдах асуудал дахин яригдаж эхэллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В. В. Путин Монголд айчлаад буцсан даруй энэ сэдэв сөхөгдсөнд олон хүмүүс таатай хүлээж авч байна. Учир нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 9-ний өдөр “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерийг хүлээн авч уулзсан тухай Оросын хэвлэлүүд цацаж байна. Харин бидний хувьд Монголын нутгаар хийн хоолойг дамжуулан өнгөрүүлэх яриа хэлэлцээрийн хоорондын зай ийнхүү ойртсоор байгаа нь “нохойн дуу ойрхон” болж байгаа сайн мэдээ юм. Энэ асуудал манай талд “муу мэдээ” биш байх учиртай нь 2018 оны зургадугаар сарын 9-10-нд БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанаар буюу гурван улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү хийн хоолойн төслийн талаар хэлэлцсэн.

 

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын талаас удаа дараа тавьж буй Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг Орос, Хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна” хэмээн хүсэлтээ илэрхийлсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Орос-Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойнуудыг өөрийн нутгаар дайруулан өнгөрүүлэх Монголын талын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
Тэгвэл саяхан болсон айчлалын дараа нутагтаа харьсан ОХУ-ын Ерөнхийлөгч “Газпром”-ын тэргүүнтэй уулзаж буй нь “айсуй баярын зөнг” наашлуулж байна гэлтэй. Өмнө нь “Алексей Миллер 2019 оны арванхоёрдугаар сарын 1-нээс бид Хятадад байгалийн хий нийлүүлж эхэлнэ. Энэ бол түүхэн үйл явдал. Яагаад гэвэл дэлхийн хамгийн том байгалийн хийн нөөцтэй орон дэлхийн хамгийн том хэрэглэгчид хий нийлүүлэх болж байна. 30 жилд нэг их наяд шоо метр байгалийн хий Хятадад нийлүүлэх болно” гэж мэдэгдэж байсан юм.


Харин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер нарын уржигдрын уулзалтаар “Ерөнхийлөгч В.Путин “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерт Хятадад нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавихыг үүрэг болголоо. “Газпром” Хятадын “CNPC”-тэй 2014 оны тавдугаар сард анх дорнод шугамаар байгалийн хий нийлүүлэх гэрээ байгуулсан. Мөн 2015 онд Баруун Сибириэс Хятадад “Сибирийн хүч 2” баруун шугамаар хий нийлүүлэх гэрээ байгуулсан юм” хэмээн Оросын хэвлэлүүдэд бичиж эхлээд байна.
Өмнө нь Оросын талын төдийлөн буулт хийхгүй байсан ашиг сонирхол нь тодорхой эрслүүдтэй тулгарсан байж ч магадгүй. Ямартайч Алс Дорнодын Сахалинаас хоолой татах хувилбар В.В.Путинд таалагдсангүй бололтой. 2018 онд Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын тэргүүн нарт Монголоор дамжуулан хийн хоолой тавих асуудлыг судална, дэмжинэ гэж амласнаа биелүүлж магадгүй гэсэн горьдлогыг энэ үүрэг даалгавар төрүүлээд байна. В.В.Путиний дээрх амлалт ажил хэрэг болбол Монгол төдийгүй ОХУ-ын Буриад, Байгалийн хязгаар зэрэг бүс нутаг ч байгалийн хийтэй болно гэсэн найдлага ч байгаа аж. 


Учир нь тэд манай улсыг тойруулан хийн хоолой барихаар Хятадтай олон жил хэлэлцээр хийж 2014 онд Шанхайд гарын үсэг зурсан юм. Дундын зуучлагчийг “үл тоосон” ОХУ Дорнод Сибирийн газар нутгаар буюу Якут дахь Чаяндинский болон Эрхүүгийн бүс нутаг дахь Ковыктинский ордуудаас ОХУ-ын дотоод зах зээлд байгалийн хий нийлүүлж, улмаар БНХАУ руу экспортлохоор 30 жилийн хугацаатай гэрээ үзэглэсэн. Мөн 2011 онд БНХАУ руу нефть нийлүүлэх шууд хоолой тавихаас өмнө ОХУ Транс-Сибирийн хоёр төмөр замаар дамжуулан Хятад руу нийлүүлэлт хийхийг оролдсон. Ерөнхийдөө нийлүүлэлтийг Монголоор дамжуулахгүй БНХАУ-тай хил залгаа Өвөр Байгалын хязгаараар хийж байсан. Үүнээс гадна багахан хэмжээний нийлүүлэлтийг Монголоор дамжуулан хийдэг байсан боловч БНХАУ энэ тээвэрлэлтийн маршрутыг аюулгүй байдлын хувьд хангалтгүй гэж үзсэний улмаас дахин Монголоор дамжуулан тээвэр хийхийг бүрэн зогсоосон билээ.


Нийлүүлэгч орны хувьд ОХУ хийн хоолойгоо хаагуур тавих дээр тооцоо судалгаа техник эдийн засгийн үндэслэлээсээ илүү амбиц нь давамгайлдаг. Орос бол дэлхийн байгалийн хийн нөөцийн дөрөвний нэгийг ганцаараа эзэмшдэг орон. Харин Хятадын байгалийн хийн хэрэгцээ тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа дүр зургийг эдийн засгийн үзүүлэлтүүд гаргасаар байна. Хятад улс 2017 онд 238 тэрбум шоо метр байгалийн хий хэрэглэсэн нь дэлхийд гуравт бичигдэж байгаа юм. Энэ огтлолцол дээр манай улс оршиж буй уг нь. Хятадын зарим шинжээчид Оросыг оролцуулахгүйгээр хэрэгцээгээ бид хангана гэж байгаа ч өнгөрсөн жил 15 хувиар өсч 237 тэрбум шоо метрт хүрсэн байгалийн хийн хэрэглээ үүнийг үгүйсгэнэ. 2018 оны эхний хагасын байдлаар Хятад улс Японыг ардаа орхиж, дэлхийн хамгийн том байгалийн хийн импортлогч болоод байна. 2020 онд байгалийн хийн хэрэглээгээ 10 хувьд хүргэхээр төлөвлөсөн гээд тэдний хэрэглээ цаашид ч тодорхой болоод байна.
Чаяндины орд газраас эх авч, Сковородино, Благовещенскээр дамжин БНХАУ руу гаран Монголыг тойроод явчихсан баруун маршрутын ажил нь өдгөө дуусч ашиглалтад ороход бэлэн болж 2019 оны арванхоёрдугаар сараас БНХАУ руу экспортоо эхлүүлэх төлөвлөгөөтэй гэгддэг.


Одоо Монголын итгэл найдвар нь “Сибирийн хүч-2” болоод байна. Манай улсаар дамжин өнгөрөх хоолой бидэнд эдийн засгийн хувьд болоод утаанаасаа салах боломж гэж харж байгаа ч хэлэхэд эрт юм. Учир нь Оросын талын Игорь Крутихин гэгч нөлөө бүхий эрдэмтэн sibreal.org цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа “Би БНХАУ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж, байгалийн хий нийлүүлэх нэмэлт шугамуудын талаар санал солилцсон. Тэд “Бид ОХУ-ын оролцоогүйгээр байгалийн хийн хэрэгцээгээ хангаж чадна гэдгийг та мэднэ биз дээ. Оросын хий бидэнд зөвхөн нэг л тохиолдолд хэрэг болно. Номхон далайн бүс нутагт улс төр, дайны онцгой байдал үүсч, өөр эх сурвалжаас авах аргагүй болсон тохиолдолд. Хэрвээ тэгвэл бид Оросоос байгалийн хийгээ авах юм” гэх мэдээлэл.
Тиймээс хийн хоолой Монголын нутгаар тавигдах гэрээ хэлэлцээрт ахиц гарч, үүрэг даалгаврууд өгөгдсөн ч түүгээр байгалийн хийн урсах уу үгүй юу, урслаа ч бидний тооцоолсноор байх уу үгүй гэдэг сэдэв одоогоор бүрхэг байна. ОХУ-ын хувьд Монголоор дамжуулан байгалийн хийн хоолой тавих нь Алтайн нуруугаар дамжуулан тавих 2800 км урт баруун маршрутаас цаг хугацааны хувьд хурдан, хялбар байх юм гэсэн л гаргалгаа бидэнд бий. Тэгэхээр бид санаачлага идэвхтэй хандаж басхүү хүлээх л үлдлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com