Уншиж байна...
 
Энэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"Хойд бүсийн хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн даргаар Ү.Амарбат сонгогдлоо"Uzesgelent Surgery Clinic"-ийн хамт олон Парисын олимпийн мөнгөн медальт Б.Баасанхүүд 10 сая төгрөгийн үйлчлүүлэх эрх бэлэглэжээЖОЛОО АТГАЖ ЯВАА ААВ, ЭЭЖДЭЭ: Дурсамжийг минь “ХАМГААЛЖ“ өгөөчУГТЭ: Мэдрэлийн мэс заслын тасаг Олон улсын “Вирту” сангийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээ
Шинээр ирсэн автобуснууд бүгд үйлчилгээнд гарлаа

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирсэн. Тэгвэл эдгээр автобусыг бүгдийг нь үйлчилгээнд гаргаад байна. Энэ талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамираас тодрууллаа.

-Шинээр орж ирсэн автобуснуудыг хэдэн чиглэлд үйлчилгээнд явуулж байна вэ?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд орж ирсэн автобуснуудыг бид бүртгэлийн санд бүртгээд, үйлчилгээнд гаргасан. Тодруулбал, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 29, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 13 чиглэл буюу нийт 42 чиглэлд иргэдэд үйлчилж буй.

-Автобуснуудыг ямар байдлаар хуваарилж байна вэ?

-Нийтийн тээвэрт 2009 оноос хойш томоохон парк шинэчлэл хийгээгүй тул хуучин автобуснууд үйлчилгээнд явж байх замдаа эвдэрдэг, хүйтэн, тухгүй зэрэг олон асуудал байсан. Тиймээс бид үйлчилгээнд явах боломжгүй болсон автобусны оронд шинийг гаргах буюу нөхөн хангалт хийж байна. Ингэхдээ зорчигчдын урсгал ихтэй чиглэлүүдэд хүлээгдлийн хугацааг багасгахад анхаарал хандуулж байгаа.

-Парк шинэчлэлийн хүрээнд дараагийн ээлжийн автобуснууд хэзээ орж ирэх вэ?

-Ирэх хоёрдугаар сарын дунд үеэр шинэ автобуснууд ирнэ. Үүнтэй холбоотой бэлтгэл ажил, төлөвлөлтийг хийгээд явж байна.

-Автобусны чиглэлийн төлөвлөлтөд өөрчлөлт орсон уу?

-Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг бууруулах төлөвлөлтийн хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөсөн. Тухайлбал, Жанжин-Кино үйлдвэр чиглэлийн эргэлтийн урт 10.9 км,  хугацаа нь 48 минут болно. Энэ чиглэлд есөн автобус хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр хүлээгдлийн хугацаа 4-8 минутаар багасах юм. Гэхдээ шинээр оруулж ирэх автобусны тоо, хугацаатай уялдуулаад чиглэлийн төлөвлөлтийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

-Шинэ автобусны талаар иргэдээс ямар нэгэн санал, гомдол ирж байна уу?

-Тухтай, дулаан, цонх нь цантахгүй гээд зорчигчид ам сайтай байна. Мөн автобус хүлээгдлийн хугацаа багассан зэрэг давуу талыг хүмүүс онцолж байгаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com