Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Алтан төгрөг

Новотел зочид буудалд “Үндэсний хөгжлийн загвар” хэлэлцүүлэгийн үеэр “Капиталист намын тунхаг” номын зохиогч Р.Ууганбаатар “Алтан төгрөг” илтгэл тавьсныг хүргэж байна. Тэрбээр Үндсэн хуулийн эрх зүйч мэргэжилтэй гэнэ.
Тэрбээр илтгэл тавихаасаа өмнө ийнхүү оршил хийлээ. “Коммунист нийгмийн загвар, социалсит нийгмийн загвар гэж хөгжлийн үндсэн хоёр загвар байдаг гэж би боддог. Социалист байсан орнуудад социализмын загварыг адилхан мөрдөж ажилласан. Социалист орнуудын бүх Үндсэн хууль ижилхэн байсан. Манай 1960 оны Үндсэн хууль Хойд Солонгосын Үндсэн хуультай зарчмын хувьд ижил байсан. Тэгж яривал бидний алдаа дутагдлыг ч хүртэл В.И.Ленины номноос харж болдог. Бид В.И. Ленины заасан замаар 70 жил урагшилсан. Феодалын бутралтай бага буурай орныг яаж коммунист улс болгох вэ гээд Ленин илтгэл тавьсан байдаг. Эхлээд хөрөнгөтнүүдийг ньтатан оролцуулж намыг нь байгуул. Дараа нь хөрөнгөтнүүдээсээ сал. Баячуудынхаа хөрөнгийг хураа, лам нараа устга, бүх хөрөнгийг нь нийгэмчил. Социализмын материал техникийнх баазыг байгуул. Тэгээд коммунизмдаа ор гэсэн арав гаруй зөвлөгөө өгсөн байдаг. Яг энэ замаар монголчууд явсныг 1924, 1940, 1960 оны Үндсэн хууль харуулна. Ийм шалтгаанаар социалист 28 орны Үндсэн хууль адилхан байсан. “Хөгжил бол зарчим” гэдэг номондоо суурилж байгаад “Капиталист намын тунхаг” гэдэг номоо бичсэн. Энэ дотор 15 ширхэг утопи юм байгаа. Тав, зургаан бүлэг нь “хангалттай галзуу” юм бичсэн. Энэ номд “Инфляцийг хязгаарлах нь” гээд бүлэг байгаа. Тэр бүлэгт “Алтантөгрөг” гээд гарчиг бий. Энэ сэдвээрээ өнөөдөр ярих гэж байна хэмээн илтгэгч тайлбарласан. Ингээд уг илтгэлийг хүргэж байна.


-Бүх юмыг мөнгөөр илэрхийлж байна. Хөгжлийг мөнгөөр л илэрхийлдэг. ДНБ гэдэг бол мөнгөөр илэрхийлсэн тоо. Монголын хямралын 20 орчим шалтгааныг би биччихээд байгаа. Нэг шалтгаан нь мөнгө. Монгол Улс бага мөнгөтэй. 1990 онд 9 тэрбум төгрөгтэй байсан бол 2017 онд есөн их наяд төгрөг болжээ. Энэ бол ганц махны зах зээлд хүрэлцэхгүй мөнгө. Тэр үеийн нэг төгрөг одоогийн 1000 төгрөгтэй тэнцүү. Талх төгрөг 20 мөнгө байсан бол одоо 1200 төгрөг байна.


Бид яагаад бага мөнгөтэй болчихсон юм бэ гэхээр гурван том шалтгаан бий. Нэгдүгээрт социалист мөнгөний бодлогоосоо салаагүй байна. Хоёрдугаарт ОУВС-гийн урсгал ханшны систем тохирохгүй, гуравдугаарт инфляцийн талаар маш буруу ойлголттой байгаа. Монгол банк маань инфляци гэдэг юмаа оношилж чадаагүй. Социализмын үед мөнгө яагаад бага байсан гэхээр дөнгөж өчигдөр хөрөнгөтнөө буудаж алаад, дахиж хөрөнгөтөн төрүүлэхгүй гэж таваар мөнгөний харилцааг хаасан байсан. Арилжаа худалдаа хийсэн хүнийг дамын наймаачин гэж шоронд хийдэг байв. Иргэдийн гар дээр наймаа хийх мөнгө шаардлагагүй байсан. Хувийн өмчийг устгачихсан. Зөвхөн цалингаараа амьдардаг байсан. Төрөөс тогтоосон цалингаа авч амьдардаг. Монголын мөнгө тэр үед долоо бүтэн эргэж байдаг. Коммунизд хүрэхдээ бид намгүй, төргүй, ангигүй, мөнгөгүй нийгэм болох ёстой байсан. Социализмын маань зорилго тэр. Мөнгөгүй шахам улс байсан юм аа, Монгол Улс. 1990 онд бүгд гадаад паспорттой боллоо. Гадаад явж арилжаа хийх эрхтэй болсон. Мөнгө асар дутагдалтай учраас бие биеэсээ сарын 30 хувийн хүүтэй зээлж байлаа шүү дээ. Сарын 30 хувийн хүүтэй байсан учраас жилийн инфляци 325 хувь байх ёстой. Капитализмд үсэрч ороод социалиаст байсан бүх орнуудын кибер инфляци нь унасан юм шүү. Яг үнэндээ ОУВС гэдэг байгууллага хүрч ирээд, манай мөнгийг бага хэвээр нь царцаачихсан. Доллартайгаа тэнцүү хэмжээтэй мөнгөтэй бай гэхээр бидэнд ямар доллар байсан юм. Төгрөгийг маань тэр доор хатаагаад 30 жил болж байгаа. Иймэрхүү байдалтай тогтмол ханшны системээсээ урсгал ханшны систем рүүгээ орсон.


Бреттон Вудсын систем буюу тогтмол ханшийн системийг социалист бүх орнууд барьж байсан. Дэлхий нийтээрээ барьж байсан үе бий. М.Кейнс тэргүүтэй нөхөд Нью Хемпширт Бреттон Вудсын амралтын газарт цуглаад дэлхийн худалдаа хийдэг нэг валюттай болмоор байна, дэлхийн худалдааг тэлмээр байна гэж ярилцсан. Тэгээд ОУВС-г байгуулаад, хамгийн их алтны нөөцтэй байсан америк долларыг нэг унци алтыг 35 доллартай тэнцүү тогтмол ханш барьчихаад, доллараасаа дөрвөн валютыг бас тогтмол ханшаар “зүүгээд” валютын сагс үүсгэсэн юм. Энэ таван валют нь бүгд алтаар дам хэлбэрээр баталгаажаад, дэлхийн бүх улс орнуудыг энэ алтан стандартын систем рүү оруулсан. Та бүхэн санаж байгаа бол социализмын үеийн төгрөг дээр “Энэхүү мөнгөн тэмдэгт нь Монгол Улсын алт, валютаар баталгаажна” гээд бичээтэй байдаг. Тэр систем 1976 онд сүйрсэн. Яагаад гэхээр 1965 онд Францын генерал, ерөнхийлөгч Шарль Де Голь “Манайд 1,2 тэрбум доллар байна. Үүнийгээ ав, одоо алтаа авъя” гээд 16 тонн алт нэхсэнээс болоод алтан стандартаасаа дэлхий гарсан. Дэлхийн худалдаа аюулд орсон.


Гэтэл Флеминг гээд ОУВС-нд ажиллаж байсан нөхөр тэгшитгэлийг нь бичээд, Манделл онолыг нь бичээд Манделл-Флемингийн систем буюу урсгал ханшны системийг бий болгосон. Үүний онцлог нь хичнээн алтаар баталгаажихаа больсон ч гэсэн валютын сагсан дахь таван валютынхаа хоорондох харьцааг алдагдуулахгүй байхад дэлхийн хүмүүс энэ таван валютад итгээд, худалдаагаа хөгжүүлээд байж болох юм байна гэдэг онолыг гаргасан. Тэгээд ОУВС одоо яг энэ зарчмаар манайд өгөөд байгаа шигээ зөвлөмж өгдөг болсон. Энэ таван валютын нэг нь ханшаа алдвал бүгд сүйрэх гэж байгаа байхгүй юу. Энэ систем дэлхийд чөлөөтэй хөрвөдөг энэ таван валютад л ач холбогдолтой болохоос биш огт хөрвөдөггүй монголын валютад хамаагүй. ОУВС долоон удаа Монголд орж ирж, долоон удаа зах зээлийг агшааж өгч л валютын ханшийг барьж байгаа шүү дээ. П.Шүмпетер “Зах зээл нь нээлттэй боловч капитал нь чөлөөтэй хөрвөдөггүй улс орон валютын урсгал ханшны систем барина гэдэг бол амиа хорлолт юм” гэсэн.
Мөнгө хомсодсон бас нэг шалтгаан инфляцийн талаар буруу ойлголт гэж дээр дурдсан. М.Кейнс хэлсэн. “Жинхэнэ инфляц бол мөнгө төлбөр хийх үүргээ алдах” гэсэн. Төгрөг төлбөр хийх үүргээ алдана гэдэг нь албан бус долларжилтыг л хэлж байгаа юм. Төлбөр, тооцоо, хуримтлалын үүргийн 20 хувийг доллар эзлэхийг албан бус долларжилт гэж байгаа юм. Гэтэл манайд төлбөр тооцооны 33 хувь, хадгаламжийн 55 хувь нь доллар байгаа. Төгрөг маань үхэх гэж байна. Тэгвэл албан ёсоор төгрөгөө гүйлгээнээс хасч хаяад долларыг манай үндэсний албан ёсны ганц мөнгөн тэмдэгт мөн гэхийг албан ёсны долларжил гэдэг гэнэ ээ. Колоничлолыг арай л зөөлөн нэрлээд байна уу даа.

 

Мөнгөний хомсдлоос тэгээд яаж гарах вэ?

Мөнгө хэвлэдэг хоёр арга байна. Америк, хятад жишиг бий. Харин бид энэ хоёр арга замын аль алиных нь сайн талыг нэгтгэсэн “Алтан төгрөг” гэж монгол жишиг санал болгож байгаа юм. Америк жишиг нь валютын урсгал ханшны системийн хүрээнд хийгддэг бөгөөд өндөр хөгжилтэй орнууд бүгд энэ замаар мөнгө үйлдвэрлэж байна. 2008 оны хямралыг 1,2 их наяд доллар хэвлээд, давсан. Энэ их мөнгийг Техас, Невадагийн нарны цахилгаан станц гэх мэт том төслүүдэд зориулж, нийтийг хамарсан бүтээн байгуулалт өрнүүлсэн. Хятад тогтмол ханшны системээ авч үлдээд, мөнгө үйлдвэрлэдэг капиталист үйлдвэрлэл хөгжүүлчихсэн юм. Тэд 1 доллар тэнцүү 6,5 юань гэдэг тогтмол ханшийг барьж, юанийг сая сая дахин үйлдвэрлэсэн орон. Хэвлэсэн цаасаа доллараар баталгаажуулж чадаж байна. Уурхайгаас гаргасан ашигт малтмалыг ам.доллар болгож чадаж байна. Хятадууд алт олборлолтоор дэлхийд тэргүүлдэг. 2017 онд 4,5 их наяд ам.доллартай тэнцэх юань үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлжээ. 2016 онд хятадын юань нөөцийн таван валютын нэг болсныг ОУВС зарласан.


Евро гарснаас болоод сагсанд орон тоо гарсан. Монгол юаньжихад хагас алхам дутуу байна, энэ бол аюул.
Алтан төгрөг гэдэг бол ханшид нь таарсан алтны хольц хийчихье гэж байгаа юм. 20 мянган төгрөг тэнцүү 1гр| 5 тэнцүү 0,2 гр алт 20 мянган төгрөгтэй тэнцэнэ.
Үйлдвэрлэсэн юанийнхаа 70-80 хувийг нь атгаж байсан учраас Хубилай сэцэн хаан дэлхийн эзэн болсон. Үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг алдвал ямар ч төр, үзэл санаа нэмэргүй. Хубилай хааны үг байдаг. “Төр төгрөг дээр тогтдог” гэж.
Тийм учраас алтан төгрөг санал болгож байгаа юм. Алтан төгрөг гэдэг бол 20 мянган төгрөгтөө таарсан алтан ялтас хийчихье гэж байгаа юм.
Алтан төгрөгийн агуу нь алттайгаа тогтмол ханш барьж, бусад валюттай урсгал ханш барьж байгаад оршино.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
3 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com